Д.Ганбат: Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхлээд байна

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдлын асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв гэж үзэж байна. Агаар орчин, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

620 орчим хүн нас барсан. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй болжээ. Бусад юмны үнэ тэнгэрт хадлаа. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч төрөн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдлөө. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 

Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. 

Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурж эхлээд байна. 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй" гэлээ. 

Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Олон их наяд төгрөгийг зарцуулсан.

Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 

Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Байдал хүнд болж, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа.

Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй. 5.1 их наяд, 10 их наядыг үр дүнгүй зарцуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардаж байна" гэлээ. 

ВИДЕО:

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх