Эх дэлхий сүүлийн арван жилд газар хөдлөлт, галт уул, цунами, хүний нөлөөгөөр зогсолтгүй өөрчлөгдсөөр байна. Өнөөдрийн мэдээллээрээ бидний амьдардаг дэлхий цаг хугацааны эрхэнд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг хүслээ. Харамсалтай нь ихэнх өөрчлөлт нь хүний нөлөөтэйгөөр үүссэн байдаг ч алдаагаа засахад оройтоогүй байна.
Дубайн газар нутаг дээр шинээр үүссэн арал
Дубай хот нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж, тэлсээр байгаа билээ. 1990 онд ердөө 500,000 хүн амтай байсан бол 2020 онд 3.3 сая хүнтэй болсон юм. Дубай хэтэрхий их хөгжсөн учраас далайн эрэг болон гадарга уруу 300 км тэлж улмаар шинэ арлуудыг үүсгэн байгуулжээ.
Өнгөө сольдог ус: Натрон нуур Танзани
Эхний зургийг хараад нуур гэж хэлэхэд хэцүү харагдаж байгаа байх. Уг ягаан нуур нь давсжилтын хэмжээ өндөртэй бөгөөд температур нь 40°C хүрэх ба шүлтлэгийн хэмжээ 12 давснаар aюултaй нуур гэж тооцогддог байна. Мөн тухайн үеийн улирлаас хамаарч замаг, бактер үржиж өнгө нь өөрчлөгддөг гэнэ.
Мод тaйрaх: Шар буурцагний тариалан Болив, Сан Жулиан
Сүүлийн жилүүдэд Амазон нь цаг уурын өөрчлөлтөнд хамгийн их нэрвэгдэж байгаа газар юм. Энэ нь зөвхөн байгалийн нөлөөнөөс бус маш их хэмжээгээр мод тайрснаас үүдсэн ажээ.
Дэлхийн дулааралтай тэмцэх: Хятадын нарны эрчим хүчний байгууламж
Сэргээгдэх эрчим хүч нь байгалиас олох боломжтой хамгийн цэвэр, байгальд муу нөлөөгүй зүйл юм. Бохирдол үүсгэхгүйгээс гадна дэлхийн дулаарлын эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнийг АНУ, Япон, Хятад, Герман гэх мэт хүчирхэг улс орнууд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөсөн голууд хайлж байна
Уг зураг дээрх мөсөн гол нь Аляскийн өмнөд эрэгт байрлах бөгөөд сүүлийн арван жилийн температурын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа хэсэг юм.
Лас-Вегас хотын хөгжил
Сүүлийн 40-өөд жил Лас-Вегас хот нь хүн амын тоогоо 5 дахин нугалжээ. Гэвч их хэмжээний хөгжилд их хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдэг нь ойлгомжтой юм. Тэд ихэнх ундны усаа Мид нуураас авдаг бөгөөд хэт их хөгжин цэцэглэлт, аж ахуй, температурын өөрчлөлт нь нуурын хэмжээг багасгасан нь зурагнаас харагдаж байгаа юм.