МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, Болорцэцэг нарын амьдрал эгэл жирийнээс эхлэлтэй. Тэдний тухай таны мэдэхгүй 15 баримт”

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Л.Болорцэцэг Баянхонгор аймгийн Жинст суманд төржээ. Хожим гэр бүлээрээ хотод суурьшиж, 40 мянгатын охин болжээ.

Тэрбээр цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд ойр дотныхон нь түүнийг зөөлөн, төлөв даруу эмэгтэй гэж ярьдаг аж.

Л.Болорцэцэг нөхөртэйгөө анх 1988 онд танилцаж 30 гаруй жил ханилаад байна.

Хүрэлсүх цэргийн сургуульд суралцаж байхдаа Болорцэцэгийг ангийнхаа хамгийн хөөрхөн охин гэж сонсоод царайг нь хараагүй хэрнээ утасны дугаарыг нь авч байсан гэнэ.

Түүнээс хойш 6 сарын дараа тэр хоёр анх удаа уулзахаар болоход Болорцэцэг найзыгаа явуулж Хүрэлсүхийг ямархуу залуу болохыг сонжуулахаар явуулж байсан гэжээ. Найз нь түүнд “Өндөр сайхан залуу байна, очоод уулз” хэмээн ятгаснаар тэр Хүрэлсүхтэй уулзжээ.

Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.

Залуус хос тусдаа гарснаасаа хойш 7,8 жилийн турш байр хөлслөн амьдарсан ба хамгийн анхны орон сууцаа Хүрэлсүхийн аав ээжтэйгээ хамт амьдарч байсан орцонд авч байжээ.

Тэд нэг хэсэг Болорцэцэгийн ахынд амьдарч, ганзагын наймаанд явдаг байжээ. Сүүлд тарваганы арьс зөөж олсон мөнгөөрөө машин оруулж ирдэг болсон гэж дурсчээ.

Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.

2012 онд Болорцэцэг хүнд өвдөн Солонгос улс руу эмчилгээнд явахад Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөн эхнэрээ асарч байжээ. Хоёр охин нь ээжийгээ очиж асаръя гэхэд “Зүгээрээ, аав нь ээжийг нь эдгээгээд аваад ирнэ. Та хоёр хичээл номоо л хий” хэмээн захижээ.

Хүрэлсүх гэр бүлийн амьдралаа нийтэд төдийлөн дэлгэдэггүй. Заавал гэр бүлээрээ ирээрэй гэсэн үйл ажиллагаанд л тэдэнтэйгээ хамт очдог гэжээ. Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа анх удаа гэр бүлийнхээ тухай ярьж, эхнэрийгээ “бурхдын дунд байдаг хүн” гэж хэлж байсан удаатай.

Болорцэцэгийн аав хүргэнтэйгээ шатар нүүх их дуртай хүн байжээ. “Хожихгүй л бол хэдэн цагаар ч хамаагүй суучихдаг учраас Хүрэлсүх тоглоомоо дуусгахын тулд хожигдож өгдөг байсан” гэжээ.

Болорцэцэг нөхрийнхөө хийсэн цуйванг гүйцдэггүй тул гэртээ цуйван хийдэггүй гэж ярьжээ. Гэрт нь зочид ирэх үед Хүрэлсүх загас шарах гэх мэт нарийн хоол хийх дуртай гэнэ.

Хүрэлсүх эхнэртээ ихэд буулт хийдэг, гэрийн дотоод асуудал бүгд гэргийнхээ үгээр явдаг хэмээжээ.

Тэд Номундарь, Мандухай хэмээх хоёр охинтой бөгөөд Хүрэлсүх охидодоо ихэд зөөлөн ханддаг аав гэжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх