Таван ханатай гэр үерт урсжээ

  • 0
  • 146
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хар тойром багийн Дошомтын цайдам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т өчигдөр 16:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж таван ханатай гэр үерийн усанд урссан тухай дуудлагыг 20:05 цагт хүлээн авсан байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 21:15 цагт очиж Хар тойром багийн Дошомтын цайдам гэдэг газар иргэн Ц-ийн таван ханатай гэр үерийн усанд урссаныг гурван цаг ажиллаж гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх