ЗТХЯ: Өнгөрсөн жилээс эхлэн хурдны авто замд хагарал үүссэн

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хоттой холбосон хурдны авто замд цууралт үүссэн асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өглөө. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа "Улаанбаатар хот-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын ажил 2016 онд эхэлж, 2019 онд дууссан. Технологитой холбоотой асуудал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. 

Хагарлын урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Өнгөрсөн жилээс эхлэн нарийн хагарал үүссэн. Хагарлыг гүйцэтгэх компани нөхөх ажил хийж байсан. Энэ жилээс хагарлын хэмжээ нэмэгдсэн. Зам тээв. 

Засварын ажлыг гүйцэтгэх компани хариуцаж хийнэ. Улсад ямар нэгэн хохирол учрахгүй. Гүйцэтгэгч компани нь Хятадын компани бий. Тус компанийн 100 хувь буруу гэж үзсэн.

Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 4-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно" гэв. 

Энэхүү авто замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч байжээ. Улмаар тус оны есдүгээр сард ашиглалтад оруулж байв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх