“₮-Карт” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

1990 онд "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", 1991 онд "Банкны тухай хууль" батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй “9496-1924-1991-2021” дугаар бүхий “₮-Карт” дурсгалын зоос худалдаанд гаргалаа.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудасаар авах боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх