Эрүүгийн 305 хэрэгт яллах дүгнэлт хийн шүүхэд шилжүүлжээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Прокурорын байгууллага энэ сарын 24-28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 196 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 459 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 21 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 2,161 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх