Сүүлийн 24 цагт зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтжээ

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 253 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  181 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, орон нутагт  2 хүн гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2

- Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2

- Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1

- Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 35, Орон нутагт 23, Улсын хэмжээнд 58 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА. 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх