Нийслэлийн ЗДТГ-аас шинэ суурьшлын бүсийг таван газар байгуулахаар төлөвлөжээ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нийслэлийн ЗДТГ-аас шинэ суурьшлын бүсийг таван газар байгуулахаар төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эдгээр бүсийг байгуулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.  

 

Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4 725 өрхийн 16 065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгсөн байна.  

 

Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл`баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх