Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймэр гарчээ

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёрдугаар багийн “Сүүжийн-Ар” гэдэг газарт Ой, хээрийн гал түймэр гарчээ. 

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны 20:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Шарын гол сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллажээ. Тэд тавдугаар сарын 21-ний өдрийн 03:25 галыг цурамд оруулж, 05:14 цагт бүрэн унтраасан байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх