Нийтийн тээврийн жолооч нарыг хариуцлагатай, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болгох зорилготой сургалтад хамрууллаа

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн жолооч нарын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцуулах зорилготой сургалтыг өчигдөр /2021.05.18/ зохион байгуулжээ.

Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээврийн салбарт мөрдөж байгаа стандартууд сэдвээр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Эрүүл амьдрах хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сэдвээр доктор Ж.Цогтсугар болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сургалтыг хийсэн байна. Сургалтад 50  жолоочийг хамруулжээ.

Сургалтыг цаашид  шат дараатайгаар зохион байгуулж, нийтийн тээврийн салбарын нийт жолооч нарыг хамруулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж : Нийтийн Тээврийн үйлчилгээний газар

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх