Үндэсний тагнуулын академи элсэлт авна

  • 0
  • 148
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Үндэсний тагнуулын академи элсэлт авна

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна. 

Элсэхийг хүсэгчидийн материалыг Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авах юм.

Харин орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болох аж.

Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

 Монгол Улсын иргэн байх; 
 Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
 Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
 Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
 Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
 Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
 Ял шийтгэгдэж байгаагүй;
 Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
 Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

 ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
 Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
 Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
 Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
 Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
 Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
 Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
 Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
 Анги удирдсан багшийн тодорхойлолт;
 Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Холбоо барих утасны дугаар: 92263696

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх