Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан тул Ц. Гарамжаваас уучлалт гуйх ёстой гэж үзлээ

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ХУД-ийн Иргэний хэргийн шүүхэд өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хариуцагчаар татсан шүүх хурал болж, шүүхийн шийдвэр гарчээ. 

Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тарааж бусдын нэр төрд халдсан ба Ц.Гарамжаваас уучлалт гуйх шаардлагатай гэж үзжээ. ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах” тухай, Ц.Гарамжавт холбогдох “Ц.Гарамжавын оролцсон “Улаан бал” ярилцлага нэвтрүүлгийн 2021.04.20-ны өдрийн дугаарт оролцохдоо нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг сэргээлгэж, тухайн нэвтрүүлэгээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай Н.Өнөрцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2021 оны 05 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Ц.Гарамжавын өмгөөлөгч "Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн шүүх хурал орой болж завсарлаад өнөөдөр шүүх хурал үргэлжилсэн. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Ц.Гарамжавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Н.Өнөрцэцэг хоёр жилийн хугацаанд бодит биш бөгөөд үнэнд нийцэхгүй мэдээллийг тарааж бусдыг гутаасан байдаг" гэжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх