Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Имарт НЗДТГ-аас санаачилсан "Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон бөгөөд эхний хэсгийг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ын засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн болон БГД-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Мөнхзаяа нар, мөн  холбогдох албны хүмүүс байлцсан бөгөөд бараа бүтээгдэхүүн хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа айл өрхүүдэд хуваарилан өгөхөө мэдэгдсэн юм.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийсэн байна. Тэдгээрээс товч дурдвал эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс "Хөх шошго” хөтөлбөр санаачлан эхлүүлж. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа талаар цаг тухай бүрд нь мэдээлж байсан билээ.

Монголчууд бид хүнд цаг үеийг дэм дэмэндээ аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Имартчууддаа баярлалаа.

Имарт
Имарт
Имарт
Имарт
Имарт
Имарт

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх