Тодруулбал, МИАТ ХХК-ийн захирал болон холбогдох албан тушаалтнууд ШӨХТГ-ын даргатай уулзаж байх үеэр сэтгүүлч Тийзний үнэ хэдэн төгрөг байснаас хэд болж нэмэгдсэн бэ хэмээх асуултад МИАТ ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд дарга Н.Ганболд Шатахууны зардал, газрын үйлчилгээ хоёр нислэгийн томоохон зардалд багтдаг. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ өсч байгаа учраас тийзний үнэтэй шууд хамааралтай гэсэн хариулт өгсөн. Тэгвэл шатахууны үнэ хэд орчим байснаас одоо хэд болж нэмэгдсэн бэ гэсэн асуултад МИАТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр Одоогоор хэд болсныг сайн мэдэхгүй байна. Сиатл, Сибуд авсан шатахууны үнэ хэд болсныг мэдэхгүй ч маш өндөр үнэтэй байсан гэж мэдээлэл өгсөн хэмээн булзааруулсан хариултыг өгсөн. Угтаа МИАТ компанийн зүгээс бусад албан тушаалтнууд байсан хэдий ч тийзний үнийн талаарх асуултад хэн нь ч тодорхой хариулж чадаагүй юм.
Үнэндээ уулзалтын үеэр тэнд МИАТ компанийн Захиргаа, Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамир, Санхүү эрхэлсэн дэд захирал Н.Одмандах зэрэг бусад удирдах албан тушаалтнууд сууж байв. Гэхдээ тэдний хэн ч нислэгийн тийзийн үнийг мэдэхгүй гэхэд ГАЙХАЛТАЙ санагдахгүй байна гэж үү?
Тэгэхээр Монгол улсын төрийн цор ганц иргэний агаарын тээвэр” хүртэл цар тахалын онцгой үед, энэ үнэ бол амиа зогоох төдий зардал” хэмээн тайлбарлаж суухаасаа ИЧИХ хэрэгтэй. Тэдний энэ шалтаг гадаадад гацаж буй Монголчуудын хувьд ирвэл ир, больвол боль” гэсэнтэй утга нэг санагдах биз.
Гэхдээ манайд ганцхан МИАТ компаниас өөр авиа компани байхгүй гэж ойлгож болохгүй. Гадаадад гацсан монголчуудаа тийзийн үнийн дарамтаас ангижруулах бас нэг арга зам бол бусад авиа компаниудад эрх олгож, иргэдээ хямд зардлаар эх орондоо ирэх боломжоор нь хангах ёстой. Төрийн өмчит иргэний нисэхийн компани гэхээрээ амандаа орсон үнээ хэлж, ард иргэдийг ШУЛЖ суух ёстой юу? Алдагдалтай байна гээд ард иргэдийн нуруун дээр ачаагаа үүрүүлэх ёстой юу?
ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN