Газар дээрх ТАМ: Венесуэлийн сэтгэцийн эмнэлгүүдийн ҮНЭН ТӨРХ

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сэтгэцийн эмнэлэгт бодит ертөнцөөс хол, тэс өөр амьдрал өрнөж байдаг. Өвчтөнүүдийн сэтгэцийн эмнэлэг дэх амьдрал тийм ч тааламжтай, тохь тухтай байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Өвчнөө эдгээхээр, сэтгэл гутралаа даван туулж, ялан дийлэхээр тусламж эрэн ирсэн хүмүүс дээрдэх нь битгий хэл, эрүүл хүн ирсэн ч ''галзуурмаар'' Венесуэлийн хамгийн том Каракас сэтгэцийн эмнэлгийн бодит байдлыг өгүүлье.

 

Бохир заваан өрөө, хүйтэн шал, хаа сайгүй гүйлдэх жоом, хөглөрсөн их хогон дунд унтах өвчтөнүүд. Тэдний шөнө хар дарсан зүүд өдөр нь бодит байдалдаа үргэлжилдэг. 

 

Венесуэл улсын эрүүл мэндийн даатгалын систем гүн хямралд орсон. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс, эмнэлэгт зайлшгүй хэрэгтэй эм хэрэгсэл авахад зарцуулах мөнгө тун бага, хаанаа ч хүрэлцдэггүй. Эмч, эмнэлгийн ажилчид ёстой л ''бор зүрхээрээ'' ажиллаж яваа гэхэд болно.

 

Каракас сэтгэцийн эмнэлэгт өдгөө 126 жилийн настай. Хана, шалаар нь жоомнууд гүйлдэнэ. 

 

Энэхүү бохир заваан байдал эмч, асрагч, сувилагч нарын хүрэлцээгүй байдлаас үүсэлтэй. Хог, ялгадас, үхсэн хорхой шавжууд өвчтөнүүдийн өрөө, угаалгын өрөө, хонгилоор дүүрэн. 

 

Улс төрийн болоод эдийн засгийн хямрал нүүрлэсэн Венесуэл улсад өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарах ч эрхгүй сэтгэцийн өвчтэй хүмүүст санаа тавих ''завтай'', хүчтэй нэгэн үлдээгүй бололтой. 

 

Уг сэтгэцийн эмнэлгийн баруун жигүүрт цахилгаан тасраад жил хагасын нүүрийг үзэж байна. Уг нь хамгийн том талбайтай баруун жигүүрийг цахилгааны хомсдолоос болоод ашиглаж чадахгүй байгаа ажээ. 

 

Сэтгэл гутрал, шизофрени болон бусад сэтгэцийн өвчлөлүүдээс болоод шаналж буй хүмүүст тайван амгалан, цэвэр орчинтой, сэтгэлийг нь онгойлгож, өргөж байдаг тийм л эмнэлэг хэрэгтэй баймаар. Гэсэн ч ''бурхан мартсан'' тэдэнд туслах хүн байхгүй бололтой.

ЗӨВ.МН

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх