Хар тамхины хэргийн давтан үйлдэлтэй ДЭД САЙДЫН ОХИН тэнсэн харгалзах ялаар мултрах уу?

  • 0
  • 134
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Цагаан тахлын хэрэг замхран одохын цагт эрх мэдэлтнүүд мөнгөөр асуудлыг шийдэж, мансуурагчид хүрээгээ тэлсээр…
Янжуур тамхи шиг хэрэглээнд нэвтэрсэн ХАР ТАМХИНЫ хэрэг сар алгасахгүй л гардаг болж. Гэхдээ хэрэг гарлаа гээд ямар хариуцлага тооцох биш. Хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулсан, тээвэрлэсэн хүмүүсийг БНХАУ шиг цаазаар авах биш! ОХУ шиг бүх насаар нь хорих биш дээ! Үйлдэл дээрээ баригдсан ч торгууль төлөөд л суллагдана. Эсхүл өршөөлд хамрагдана. Ийм хөнгөн шийтгэлтэй байхад мансуурагчид даврахаас яах уу. Торгуулийн хэдийг нь төлөөд гарчихъя гэх яриа оргүй биш бололтой юм. 
Урлагийн хэдэн хар тамхичин”-ийг үйл дээр нь барилаа. Улс төрийнхний хэдэн хүүхдүүдийг мансуурч байхад нь илрүүллээ. Хэрэг намжтал хэдэн хоног саатууллаа, батлан даалт, тэнсэнгээр гаргалаа. Хэсэг хугацааны дараа дахин барилаа, суллалаа.. Төд удалгүй дахин...Ийм л тойргийн зарчмаар цагаан тахлын хэрэг өрнөж байна. 

data-pin-no-hover=true

Дуучин Б.Амархүү үйл дээрээ баригдсан, бүх нотлох баримт нь ч бий. Шинжилгээгээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг. Гэтэл Сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хадгалсан хэргээр хоёр жилийн хорих ял сонсоод байсан Б.Амархүүг батлан даалтад гаргаад энэ хэрэг замхран одсон. 
Жүжигчин Х.Билэгжаргал өмнө нь 2016 онд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байв. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулжээ. Энэ удаад төрсөн ээжээ зодсон аймшигт хэрэг илрэв. 
Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал. Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи хэрэглэж баригдсан. Тэрээр 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдан тэнсэн харгалзах ял авч байсан бол хамт баригдсан У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг аа. 

data-pin-no-hover=true

Энэ мэт хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийн толгойг илж, хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрөөд байвал Цагаан тахлын хэргийг таслан зогсоож чадахгүйн дээр Монгол Улс тэр чигтээ мансуурагчид болох эрсдэл өндөр байна.
Нийслэлийн Прокурорын газраас нэгдүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангуа, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 2 дахь хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Энэ хугацаа ч дуусаж байна. 
Гэтэл энэ үед үйлдэл дээрээ баригдсан, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн Өвөрмонгол эмэгтэй н.Нарангуа хэдийнэ суллагдсан болохыг гэж эх сурвалж бид мэдээллээ. Ямар үндэслэлээр хэрхэн суллагдсан нь тодорхойгүй. Өвөрмонгол иргэн Нарангуа гэх эмэгтэй нь монголд хар тамхи оруулж ирэн зардаг, мөнгө угаадаг гэх баримт ч байгаа юм.  Үүнийг тэдний шүүх хуралд өгсөн тайлбараас харж болно оо. 

data-pin-no-hover=true

БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангуй, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр гэх залуу бараагаа авч, энэ үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байлцсан бөгөөд дамлан зардаг, мөн хэрэглэгч ч байж мэдэх... 
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байгаа ч энэ хэрэгт холбогдогчид нэг нэгээрээ сугарч гарсаар байна.
Удахгүй хэргийн шүүх хурал болох учиртай. Харин энэ үед дэд сайд асан Т.Болдбаатарын охин тэнсэн харгалзах ялаар суллагдах, Өвөрмонгол эмэгтэй Нарангуа ялгүй мултрах бор шувуу ч хэдийнэ нисээд эхэллээ. Өөрөөр хэлбэл нотлох баримт хангалттай, бүр үйлдэл дээрээ баригдсан, бас давтан үйлдэлтэй байхад ийнхүү тэнсэн харгалзах ял оноож толгойг нь илээд өнгөрөх үү?. 
Хоёр жилийн өмнө дуучин Б.Амархүү хар тамхины эсрэг тэмцэх уриалгад нэгдэж байлаа. Гэтэл тэрээр хар тамхи хэрэглэж, үйлдэл дээрээ баригдсан, өнөөдөр батлан даалтад гарсан. 
Түүний хэрэг одоо мартагдлаа. Үүнтэй адил хар тамхи хэрэглэгч бүлэг этгээдүүдийн хэрэг нам дарагдах нь... 
Коронавирус, цагаан сар гээд олны анхаарал өөр тийш нь хандсан энэ үед мансуурагчид ялаас мултарч, хар тамхины хэрэг замхран одох нь... 
Хэргийн мөрөөр бид эргэн мэдээлэх болно.
ТӨР.МН
Б.БАДАРЧ
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх