ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Фото сэтгүүлч Амос Чаппл Мурманск хотын 40 шөнийн амьдралыг iPhone 11 гар утасны шөнийн тохиргоотой камераар авчээ. Тус хотод жил бүрийн арванхоёрдугаар сарын 2-ноос нэгдүгээр сарын 11 хүртэл хамгийн харанхуй үе тохиодог байна.
Амос Чаппл Мурманск хотын хамгийн харанхуй үеийн хүн зоны аж байдал, амьдралыг хамгийн сүүлийн үеийн гар утсаар буулгасан нь технологийн үсрэнгүй хөгжлийг илэрхийлжээ. Мурманск хот нь 1916 онд үүссэн түүхтэй, дэлхийн 2-р дайны үед чухал ач холбогдол бүхий хот байсан юм. Өдгөө энэ хотод 300,000 хүн оршин суудаг.