Канадын дуучин Жастин Бибер ирэх онд аялал тоглолтоо хийнэ гэдгээ зул сарын баярын өмнөх өдөр “YouTube” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өдгөө 25 настай дуучин Ж.Бибер мягмар гарагт нийтэлсэн 90 секундын дүрс бичлэгтээ энэ талаар дурдсан бөгөөд тэрбээр ирэх оны тавдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 26 хүртэл 50 орчим хотод тоглоно. Ж.Бибер мөн шинэ цомгийнхоо талаар цухас дурдсан ба уг цомгийн хамгийн анхны дуу болох “Yummy” ирэх нэгдүгээр сарын 3-нд цацагдах ажээ.
Ташрамд дурдахад, Ж.Бибер Америкийн загвар өмсөгч Хейли Болдуинтэй 2018 оны зун сүй тавьж, хэдэн сарын дараа Нью-Йорк хотын шүүхэд нууцаар хуримласан байна. Тэдний хуримын ёслол Өмнөд Каролина муж улсын Блаффтон хот дахь тансаг зэрэглэлийн амралтын газарт өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр болжээ. Уг арга хэмжээнд хосын гэр бүлийнхэн болон найз нөхөд оролцжээ.
Э.Хулан