Зимбабве Монголоос дээрдэх үү? буюу хоёр орныг харьцуулсан 3 үзүүлэлт

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Зимбабве бол Монгол шиг эрх баригчид руугаа ‘дайрч’, санасны зоргоор хүчирхийлэл үйлддэг газар биш.” гэж Зимбабвегийн дэд ерөнхийлөгч хэлсэн тухай сайтууд мэдээлэв. Яагаад тийн хэлснийг товч өгүүлье.

1980 онд тусгаар тогтнолоо олсон Зимбабве улсад өнөөдрийг хүртэл 40 жилийн турш төрийн эрхийг “Африкийн Үндэсний Холбоо” нам дангаараа барьж буй юм. Он удаан төрийн сэнтийд сууж буй тус намыг эсэргүүцэн, “Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн” нам эрх баригчидтай дайн зарлаж, залуусын хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Энэ явдалтай холбоотойгоор тус улсын дэд Ерөнхийлөгч Константино Чивенга Үндэсний конференцэд үг хэлэхдээ Ардчиллын төлөөх хөдөлгөөн ард түмнийг төрийн эсрэг турхирч, хүчирхийлэл үйлдэх замаар төрийн эрх авахыг санаархаж байна хэмээгээд, “Зимбабве бол Монгол шиг эрх баригчид руугаа ‘дайрч’, санасны зоргоор хүчирхийлэл үйлддэг газар биш.” гэж хэлэв.

Тэр чухам ямар үйл явдлыг эш болгон Монголыг жишээлэн дурдсан нь тодорхойгүй юм. Зарим хэвлэлд дэд ерөнхийлөгчийг Монголын 1930-аад оны улс төрийн их хэлмэгдүүлэлтийн тухай ярьсан байх магад хэмээжээ. Ямартай ч өнөөдрийн хувьд бид өөрсдийн төлөөлөл болгон сонгосон хүмүүсээ шүүмжлэх, сайшаах нь нээлттэй, ардчилсан, тайван амгалан улс оронд амьдарч буй билээ. Харин энэ улсын хувьд анхны ерөнхийлөгч агсан Канаан Банана нь 1980 онд ерөнхийлөгчийн албанд томилогдонгуутаа ард иргэд өөрийнх нь нэрийг шоолохгүй байх тухай хууль баталж асан байх юм. Ер нь бид үнэхээр тэдэнтэй харьцуулахаар улс орон мөн эсэхийг дараах гурван баримтаас үзэж дүгнээрэй. 

1.Авлигын индекс

2012-2018 оны дэлхийн авлигын индексийн дундаж үзүүлэлтээр, нийт 180 орноос Монгол улс 93 дугаарт жагссан бол Зимбабве 160 дугаар байрт орсон байна.

2.Хэвлэлийн эрх чөлөө

2019 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр, мөн л 180 орныг жагсаахад Монгол 70 дугаар байрт, Зимбабве 127 дугаарт оржээ.

3.Төрийн эрх баригчид

Зимбабвегийн Ерөнхийлөгч агсан Роберт Мугабе 1987 оноос 2017 онд нас нөгчих хүртлээ 30 жил ‘хаан ширээнд’ суусан бол Монгол Улс 1990 онд Ардчилсан засаглалт парламентаа байгуулснаас хойш 5 ерөнхийлөгч, 15 ерөнхий сайд, 7 парламентын нүүр үзжээ.

Ж.Мөнхзул  

Эх сурвалж: ub.life.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх