ХААН банкны харилцагчид мөнгөө алдсаар...

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ХААН банкны харилцагчид мөнгөө алдсаар...

 

ХААН банкны харилцагчид үе үе "данснаасаа мөнгөө алдсан", "мэдээгүй байхад гүйлгээ гарсан байна" гэх мэт гомдлыг гаргадаг билээ. 2017 онд ийм төрлийн гомдол иргэдийн дунд маш их гарч, данснаасаа ямар ч шалгаангүйгээр их хэмжээний мөнгөө алдсан иргэдийн тоо хэдэн зууд хүрсэн билээ. 

 

Тэгвэл ойрын өдрүүдэд мөн ийм асуудал иргэдэд тохиолдох болжээ. Тухайлбал, иргэн Б цахим хуудастаа "Хаан банк хүмүүсийн мөнгө аваад байна, та шалгаарай" гэсэн сэрэмжүүлэг оруулжээ.

 

 

Түүний сэрэмжлүүлгийн доод талд олон хүмүүс "мөнгөө алдсан", "мөнгө алга болоод буцаж орж ирсэн" эсвэл "АТМ-ээс мөнгө нь дутуу гарч ирсэн" гэх мэтээр бичсэн байна. 

Ямартай ч ХААН банк угаас нууцлал муу, харилцлагчдын дансыг хянах төхөөрөмж сул байдгаас уу ямартай ч дахин асуудал гарч эхэлжээ. Өнгөрсөн 10-р сард мөн л ХААН банк иргэдийн дунд бухимдал үүсгэж, цахим банкийг нь блоклож байсан юм.

 Харин энэ удаа ийнхүү шалтгаангүйгээр "мөнгийг нь татаж" байгаа ажээ.

Үүн дээр нэмээд иргэдийн дунд байнга гомдол дагуулдаг нэг асуудал бол гүйлгээний шимтгэл. Нэг удаагийн гүйлгээ хийхэд хамгийн багадаа 100 төгрөг цаашлаад 300-500 төгрөгийн шимтгэл авч байгаа нь иргэдийг "шулж" байгаа хэлбэр гэж олон нийт үздэг юм. 

Харин дээрх алдаагаа тус банк засч, сайжруулсан зүйл огтхон ч хийхгүй өнөөг хүрчээ. Гэвч Монголын сая гаруй харилцагчид ХААН банкинд дахин дахин итгэсээр, хэрэглэж заншсан учир хүлээсээр...

Харин хэзээ иргэдийн бухимдлыг төрүүлдэггүй, даснаас нь мөнгийг нь шууд авдаггүй, АТМ нь гацдаггүй, цахим банкийг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй блоколдоггүй болох вэ гэдэгт  ХААН банкныхан хариулт өгөх биз ээ. 

https://livetv.mn/p/14253?fbclid=IwAR0nC4-_6JTexavyyxw8mbRCXuqPkNEkX2nKrXBdWpSln6M6SwsQ6wfcTRg

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх