Манай улсад эртний эдлэл хуурамчаар үйлдэн худалддаг байсан БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, түр оршин сууж байсан БНХАУ-ын хоёр иргэн эртний эдлэл хуурамчаар үйлдэн гадаад иргэдэд худалдаалж байгаад баригджээ. Дээрх хоёр иргэнийг цагдаагийн байгууллага ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ЭРТНИЙ ЭДЛЭЛ ОЛСОН БОЛОХЫГ ТОГТООСОН

Учир нь тэд манай улсад барилга дээр ажиллаж байх үедээ эртний эдлэл олсон байх бөгөөд түүнийгээ БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгааг манай цагдаагийнхан олж тогтоожээ.

Тодруулбал, БНХАУ ын хоёр  иргэн барилгын ажил хийж байхдаа вааран савтай алтан шар өнгөтэй бурхан, ембүү, эртний Мин улсын үеийн цаасан болон гуулин зоос, Хятад ханзаар бичсэн гэрээслэл зэрэг эд зүйлсийг олжээ. Дээрх эд зүйлсээ хууль бусаар хил давуулан гаргаж оролдлого хийсэн. Дээрх БНХАУ-ын хоёр иргэнийг мөрдөн шалгалтын үеэр Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Богд Ар гэх нэртэй орон сууцны хотхонд түр оршин суудаг болохыг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн дайчлан баривчилжээ.

Харин баривчилгааны үеэр БНХАУ-ын иргэн Zhang Donglin, Zhang Haipeng нарын биед болон түр оршин сууж байсан байранд нь нарийн шалгалт хийсан аж. Энэ үер мөн л дээрх иргэдийн гар цүнхнээс 125 ширхэг металл буюу хуурамч ембүү, алтан шар өнгөтэй хуурамч суугаа хэлбэртээ дөрвөн ширхэг бурхан маш эртний байж болзошгүй мөнгөн зарим нэг эд зүйлүүдийг хураан авч зохих шинжилгээнд хамруулахаар шилжүүлсэн байна.

Улмаар баривчилгааны үеэр хураан авсан эртний эд зүйлс болон алтан ембүү, алтан бурхад нь хуурамч болохыг эцсийн байдлаар тогтоожээ.

Манай улсад удаа дараагийн үйлдлээр эртний эд зүйл хэмээн бусдад итгүүлэн ихэвчлэн гадаад  иргэд болон эртний эдлэлийн цуглуулгатай иргэдийг судалж худалдан борлуулдаг байжээ. Тэд эртний эдлэл авахаар ирсэн иргэдэд эхлээд жинхэнэ эд зүйлээ үзүүлээд мөнгөө авахдаа сольж хууран мэхлэн залилан хийдэг байсан.

Харин худалдан борлуулах гэж буй эд зүйлээ эртний эдлэл дурайлган цагаан тугалга, зэс, төмөр, цайрын найрлагаар хуурамчаар урладаг байсан аж. БНХАУ-ын дээрх хоёр иргэн барилгын салбарт туслах ажилтан хийх нэрийдлээр халхавч хийж манай улсад эртний эдлэлийн хуурамч худалдаа эрхэлэн залилан мэхлэх хэрэг үйлдэх зорилготой ирсэн нь тогтоогдсон байна. Тэд манай улсад удаан хугацаагаар оршин суусан гэх бөгөөд хуурамч эртний эдлэлээ манай улсад үйлдвэрлэн хууль бусаар хил дамнуулан Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу өөрсдийн биеэр зорчин худалдаалдаг байжээ.

У.Уранцэцэг

Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх