ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Иргэн Б.Болороогийн нөхөр “Хишиг арвин индустриал” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Б.Амгалан ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бөгөөд уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд төв талбайд 12 хоног суулт зарласан. Тэрбээр мөн нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр Сүхбаатарын талбайд суулт хийж буй иргэн Б.Болороогийн шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэхээ мэдэгдсэн билээ.
Түүний нөхрийн ажиллаж байсан тус компаниас болсон явдалд эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж буйгаа арваннэгдүгээр сарын 1-нд өдөр тутмын сонинуудаар дамжуулан илэрхийлсэн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шалгаж байсныг ЦЕГ-ын даргын тушаалаар Нийслэлийн мөрдөн шалгах газарт татаж, шалгаж буй юм.