Да.Ганболд: Н.Энхбаяр, С.Ганбаатар нар иргэдэд орон сууц үнэгүй өгнө гэж бүтэшгүй мөрөөдлийг ярьж явна

  • 0
  • 112
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

“Бизнесийн орчин” форумын үеэр Монголын топ эдийн засагчдын нэг, АН-ын гишүүн Да. Ганболд МАХН-аас дэвшүүлсэн өрх бүрийг үнэгүй орон сууцжуулах хөтөлбөрийн тухайд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байв.

Орон сууцны зах зээлд хэдэн  мянган орон сууц борлогдоогүй байгаа билээ. Тэдний дийлэнх нь  өндөр  зэрэглэлийн байрууд. Гэтэл орон сууцанд орохоор сонирхож буй хүмүүсийн дийлэнх нь дунд, дундаас доош орлоготой хэсэг байна. Тэд мэдээж тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй  орон сууц авч чадахгүй. Тэгэхээр тансаг зэрэглэлийн байрыг хэнд зориулж барьж байна. Худалдан авах чадалтай нь хэн байна вэ гэвэл засагтай холбоотой  төрийн мөнгөөр гараа угааж байгаа хүмүүс л авна. Тэдэнд зориулж энэ орон сууцыг бариад байна. Эцсийн үр дүнд  жижиг дунд, дундаас доош орлоготой ард иргэд энэ орон сууцанд орж чадахгүй. Хүртээлчгүй болчихоод байна. Ипотекийн орон сууцны зээлийн асуудлыг хэн нэгэн албан тушаалтан хүүгийг нь нэг банктай нийлж зарлаж хямдруулснаар шийдвэрлэхгүй.  Ийм зорилгыг хэрэгжүүлдэг арга зам нь байж гэмээнэ хэрэгжүүлдэг болохоос биш Сангийн яам, банкууд хүсээд ч хийж чадахгүй. Яагаад гэвэл төрийн бодлого улстөрийн зорилго нь өөр учраас биелэхгүй байгаа юм.

Сонгууль дөхөхөөр хямдруулна, баруун солгойгүй тараана, үнэгүй  өгнө гэж л ярина. Тэгвэл ард түмэн  ийм зүйлд хууртагдах цагийг ардаа орхимоор байна. Өнөөдөр Н. Энхбаяр, С.Ганбаатар нар иргэдэд орон сууц үнэгүй өгнө гэж бүтэшгүй мөрөөдлийг  ярьж  явна.  Нэг л зүйлийг ард түмэн минь ойлгомоор байна. Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй. Аварга том, том гүрнүүдэд социализм дампуурсан гэдгийг яагаад  мартчих ваа. Тэр үед эмнэлэг, сургууль, орон сууц үнэгүй байж байгаад тухайн улс  дампуурсан. ЗХУ-ыг хар. Бүхэл бүтэн социалист системтэй байсан.

Өнөөдөр хаана  байна тэдгээр улсууд. Монгол Улс адилхан. Ийм аргаар явж болохгүй. Ядарсан байна уу,  асар их байрны хэрэгцээтэй өрх байх нь хамаагүй. Үнэгүй юм гэж байж болохгүй. Ямар ч зүйлийн төлөө хүн мөнгө төлөх ёстой.  Хэн нэгэн өнөөдөр хүүхэд төрүүлж байгаа бол хэзээ нэгэн цагт хүүхэд чинь сургуульд орно, ном дэвтэр хэрэгтэй болно, эмчид очих шаардлагатай болно, цэцэрлэг, яслид  явна энэ бүхний төлөө мөнгө төлөх ёстой. Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Тиймээс банкны зээл, орон сууц, эмнэлэг, сургууль бүх үнэтэй байх ёстой. Хамгийн гол нь иргэд тэрхүү шаардлагатай төлбөрийг даах хэмжээний орлогын эх үүсвэр, ажлын байртай байх ёстой.

Ажил хийж чадахгүй хүмүүсийг хөөгөөд явуулах хэрэгтэй. Тэгсэнээр  эмнэлэгт үзүүлж чадахгүй, орон сууцанд орж чадахгүй гэдгээ биеэрээ мэдэрдэг болж байж ажил хийдэг болох ёстой. Төр үүнийг л зохицуулах үүрэгтэй.  Гэхдээ одоогийн энэ засаг хийж чадахгүй гэдгийг би түрүүнээс хойш яриад байна. Энэ засаг миний ярьснаар алдаагаа засахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ засаг өөрөө өөрсдийгөө хамгаалах аргыг хуульд оруулж  хоорондоо эвлэрч байна. Үүнийг хэн хийж чадах вэ гэвэл иргэд л хийнэ. Үүнийг ардчилал гэдэг юм.

Эх сурвалж: mmingo.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх