Энэтхэг, Пакистан улс цэргийн сургуулилт хийж эхлэв.

  • 0
  • 122
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Кашмирт өнгөрсөн сард болсон халдлагын дараа Энэтхэг, Пакистаны хооронд хурцадмал байдал газар авч байна. Үүний хүрээнд Энэтхэг, Пакистан улс цэргийн хүчээ харуулсан хариу үйлдэл үзүүлж эхэлжээ. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин өнгөрсөн Баасан гаригт (2025.05.02) хурдны зам дагуу цэргийн сургуулилт хийжээ. Зориулалтын бүс, талбайд сургуулилт хийхгүй байгаа нь өнгөрсөн сард гарсан халдлагын улмаас ашиглах боломжгүй болсон гэж ажиглагчид таамаглаж байна. Пакистан Пүрэв гаригт алсын тусгалын их буу, байлдааны онгоц ашиглан томоохон хэмжээний сургуулилт хийсэн. Армийн штабын дарга генерал хэлэхдээ, "Энэтхэгийн зүгээс аливаа цэргийн осол аваар гаргавал түргэн шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна. Энэтхэгийн захиргаанд байдаг Жамму Кашмир мужид дөрөвдүгээр сарын 22-нд жуулчид руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, 26 хүн амиа алдсан билээ. Гэхдээ уг халдлагад Энэтхэг, Пакистан улс холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Зэвсэгт этгээдүүд исламын шашинтай байсан бөгөөд жуулчдаас ямар шашинтай болохыг нь асууж байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Улмаар бусад шашны хүмүүсийг хөнөөсөн бөгөөд уг халдлагаас болж хоёр орон хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж байна гэж цэргийн сургуулилт хийх болжээ.Кашмирт өнгөрсөн сард болсон халдлагын дараа Энэтхэг, Пакистаны хооронд хурцадмал байдал газар авч байна. Үүний хүрээнд Энэтхэг, Пакистан улс цэргийн хүчээ харуулсан хариу үйлдэл үзүүлж эхэлжээ. Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин өнгөрсөн Баасан гаригт (2025.05.02) хурдны зам дагуу цэргийн сургуулилт хийжээ. Зориулалтын бүс, талбайд сургуулилт хийхгүй байгаа нь өнгөрсөн сард гарсан халдлагын улмаас ашиглах боломжгүй болсон гэж ажиглагчид таамаглаж байна. Пакистан Пүрэв гаригт алсын тусгалын их буу, байлдааны онгоц ашиглан томоохон хэмжээний сургуулилт хийсэн. Армийн штабын дарга генерал хэлэхдээ, "Энэтхэгийн зүгээс аливаа цэргийн осол аваар гаргавал түргэн шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.

Энэтхэгийн захиргаанд байдаг Жамму Кашмир мужид дөрөвдүгээр сарын 22-нд жуулчид руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, 26 хүн амиа алдсан билээ. Гэхдээ уг халдлагад Энэтхэг, Пакистан улс холбоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Зэвсэгт этгээдүүд исламын шашинтай байсан бөгөөд жуулчдаас ямар шашинтай болохыг нь асууж байсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Улмаар бусад шашны хүмүүсийг хөнөөсөн бөгөөд уг халдлагаас болж хоёр орон хилийн хамгаалалтаа нэмэгдүүлж байна гэж цэргийн сургуулилт хийх болжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх