‘Nomadic Masters: Spring 2025’ тэмцээний хасагдах тоглолтууд өнөөдөр эхэлнэ

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Электрон спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн “MESA Nomadic Masters: Spring 2025” олон улсын тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ.

Энэхүү тэмцээн нь Монголын Электрон Спортын Холбоо болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран зохион байгуулж байгаа ба нийт $250,000-ын шагналын сантайгаараа Ази, Европ тивийн шилдэг 8 багийг нэг дор цуглуулсан онцгой арга хэмжээ юм.

 

Шилдэг багууд, домогт тоглогчид Улаанбаатарт

Тэмцээний гол анхаарлыг татаад буй багуудын нэг бол Германы алдарт “BIG” баг. Тэд бол Counter-Strike-ийн “Major” тэмцээнд долоон удаа оролцсон түүхтэй, дэлхийн шилдэг багуудын нэг юм. “BIG”-ийн ахлагч tabseN болон Krimbo, JDC, kyuubii, hyped нар өнөөдөр Монголд хөл тавьж, аваргын төлөө тулалдахад бэлэн боллоо.

Мөн Украйны домогт ‘Dota 2’ тоглогч Dendi-ийн үүсгэн байгуулсан “B8” баг ийнхүү Монголд анх удаа ирж байна. NAVI багаас гараагаа эхэлсэн headtr1ck тэргүүтэй залуу, чадварлаг бүрэлдэхүүн нь дэлхийн чансаанд 22-т бичигдэж буй бөгөөд тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг хэмээн тооцогдож байна.

 

Монгол багуудын хэцүүхэн эхлэл – Эхний өдрийн онцлох тоглолтууд (2025.04.30)

Өчигдөр явагдсан эхний шатны тоглолтууд өндөр түвшний өрсөлдөөн, гэнэтийн үр дүнгээр дүүрэн байлаа.

• SAW (0) – (2) JiJieHao

          • JiJieHao баг SAW-ийг хоёр map дараалан ялж, анхны том сюрпризийг үзүүллээ.

          • SAW-ийн хувьд буцаж хожигдлын шатаар амьд гарах даалгавартай боллоо.

• Heroic (2) – (0) Chinggis Warriors (CW)

           • Heroic баг туршлагаараа CW-ийг хожин итгэл төгс ялалт байгууллаа.

B8 (2) – (1) The Huns

            • Монголын баг The Huns гайхалтай эргэн ирэлтийг үзүүлсэн ч B8 баг сүүлийн map дээр давамгайлж ялалт авлаа.

BIG (2) – (1) Eruption

              •Түүхт BIG баг эхний шатанд Eruption-ийн эсрэг хүнд         тулаанд орж, шийдвэрлэх map дээр ялалтаа бататгалаа.

 

Өнөөдөр нэг Монгол баг тэмцээнийг өндөрлүүлнэ.

Өчигдрийн халуун уур амьсгалаар дүүрэн эхний шатны тоглолтуудын дараа   “Nomadic Masters: Spring 2025” тэмцээний 2-р шат эхлэх байна. Энэ шатанд ялалт байгуулсан багууд Playoffs-ын эрхээ баталгаажуулах бол, ялагдагсад тэмцээнээ орхих хэцүү сорилттой нүүр тулна.

“High” шатны тоглолтууд: Playoffs-ын шууд эрхийн төлөө

                • Heroic vs JiJieHao

                • B8 vs BIG

“Low” шатны тоглолтууд: Хожигдвол тэмцээн дуусна

                • The Huns vs Eruption Монголын хоёр баг хоорондоо халз тулж буй энэхүү тоглолтод ялагдсан нь тэмцээнээс хасагдана. Эх орноо төлөөлөн оролцож буй багуудын хувьд энэ бол нэр төрийн тулаан.

 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх