УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 66 нь оролцож, 52.4 хувийн ирцтэй байна. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс орон нутагт 10 гишүүн буюу Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Н.Наранбаатар, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Р.Сэддорж, Б.Тулга, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар ажиллаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга эмнэлгийн чөлөөтэй байна.
Харин бусад 26 гишүүн нь гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандухай, Ч.Анар, Ц.Мөнхтуяа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Д.Пүрэвдаваа, Д.Бум-Очир, С.Бямбацогт, А.Ундраа, А.Ганбаатар, Н.Учрал, Ч.Ундрам, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Г.Дамдинням, С.Замира, Ж.Золжаргал, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар гадаадад томилолтоор явжээ.