ЦЕГ: Нохойд хазуулсан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна

  • 0
  • 56
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сарын 14-нд “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй хүүхэд тавдугаар сарын 13-ны 22.00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-өөс анхааруулж буй. Өнгөрсөн 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.

Уг нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
  • Гудамж, талбайд болгоомжтой явах
  • Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
  • Олон тооны нохдоос холуур явах
  • Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
  • Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
  • Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
  • Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
  • Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах

Хэрэв хазуулсан тохиолдолд:

  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
  • Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
  • Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх