Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав

  • 0
  • 66
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын есний өдөр гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр суман дахь Эрэн хайх, аврах салбар мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд суманд үйл ажиллагаа явуулдаг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн аж. Хуурайшилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаатай тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх