МТҮП-ын захирал Ж.Золзаяаг Азийн Шинжлэх Ухаан, Технологийн Паркуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр батламжиллаа

  • 0
  • 78
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсад анх удаа Азийн Шинжлэх Ухаан, Технологийн Паркуудын XXVII их хурал наймдугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан байна.

Азийн Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо нь Ази-Номхон далайн бүсийн шинжлэх ухаан, технологийн паркууд, судалгаа хөгжүүлэлтийн төв, инновацын хаб, технологи дамжуулах төвүүд, мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэн, салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан, бүс нутгийн хүрээнд бодлого тодорхойлох, мэдлэг түгээх, технологи дамжуулах тэргүүлэгч институц аж.

Шинжлэх ухаан, технологийн салбарын ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн чиг хандлагыг бүс нутгийн хэмжээнд тодорхойлон, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломж олгодог энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. 

Энэ удаагийн 27 дугаар их хуралд Азийн 11 орны нийт 200 гаруй зочин төлөөлөгчид оролцож “Бүсийн хөгжилд оруулах Шинжлэх ухаан Технологийн Паркуудын хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөсөн байна. 

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк (МТҮП) нь тус холбооны гишүүн байгууллагаар 2012 онд элссэн бөгөөд удирдах зөвлөлийн 32 дугаар хурлыг 2014 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байжээ. 

Энэ удаагийн их хурлын үеэр зохион байгуулагдсан АШУПХ | ASPA -ийн удирдах зөвлөлийн 42 дахь хурлаар МТҮП-ийн захирал Ж.Золзаяаг тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилжээ.

Монгол улсын түүхэнд анх удаа Шинжлэх ухаан, технологийн салбарын бүс нутгийн тэргүүлэгч байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон нь салбарын хөгжлийг ахиулах, инновац, технологийн бизнесүүдийг Азийн зах зээлд гүүр болох өндөр ач холбогдолтой.

Мөн түүнчлэн “Бүсийн хөгжилд шинжлэх ухаан, технологийн паркуудын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдвийн дор зохион байгуулагдсан XXVII их хурлын үеэр МТҮП нь дараах байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Үүнд:

  • БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Шинжлэх Ухааны Парк,
  • Тайланд улсын Бизнес Инкубатор,
  • Шинжлэх Ухааны Паркуудын Холбоо,
  • Узбекистан улсын Мэдээллийн Технологийн Парк,
  • Гванжугын Технологийн Парк,
  • Prince of Songkla Их Сургуулийн Шинжлэх Ухааны Парк
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх