ҮСГИЙН ХЭМЖЭЭ: 24px16px
Хэвлэх
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "ХҮН нам сонгуулийн үеэр нэг компанийн 37 охин компаниас нийт хандивынхаа 98 хувийг босгосон" гэх мэдээлэл өгсөн.
Үүнд ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд тайлбар хийж "MCS"-ээс ХҮН намд ямар ч шалгуургүйгээр хандив өгсөн нь үнэн. Ер нь бүх л намд ХАНДИВ өгсөн байна лээ. Гол нь ХҮН намын санхүүжилт бага. Бид хэн нэгний халаасанд ордог нам биш. ХҮН нам улс төрд орж ирснээр олон ХУЛГАЙ ил болсон. Бид ХАЛААСАНД ордог нам биш" гэсэн.
Тэгвэл мөн цахим хуудаснаа "Одооноос Женкогийн тролл бүрийг блоклоно. Попхонуудад орон зай өгөхгүй" гэлээ.