33 настай залуу “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд живж, амиа алджээ

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живж, амь насаа алджээ. 

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны 13:29 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очиход “Загас үржүүлэг”-ийн тогтоол урын таван метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гурав дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх