Ж.Мягмар: Ханиадтай, халуурсан хүүхдийг цэцэрлэгт авахгүй

  • 0
  • 160
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЭМЯ-ны мэдээллийн үеэр БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга  Ж.Мягмар  цэцэрлэгүүд бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр 2020-2021 оны хичээлийн жил 5 хоногийн дараа эхлэх гэж байна. Би цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил ямар хэмжээнд байгаа вэ гэдэг мэдээлэл өгье. БШУЯ-наас өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг хэрхэн ажиллах вэ гэдэг түр журмыг сайдын тушаалаар баталсан. Улмаар онцгой нөхцөлд багш нар хэрхэн ажиллах, ариутгал халдваргүйжүүлэлтийг яаж хийх, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг бүх аймаг, орон нутагт хийлээ. Одоогоор 8 аймагт сургалтыг хийж байна. 13 аймагт сургалтаа хийгээд дуусчихсан, одоо бэлтгэл ажлаа хангаж байгаа. 

Энэ хугацаанд мөн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд 3-5 насны 232.4 мянган хүүхэд байгаагаас 85.7 хувийг нь цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Улсын хэмжээнд 1449 цэцэрлэг энэ хичээлийн жилд ажиллах урьдчилсан дүн гарсан. Өнгөрсөн жилээс эхлээд БШУЯ-наа с байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахыг уриалж, санаачилга гаргаж ажилласан. Өнгөрсөн хичээлийн жилд 10 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулж, 550 хүүхэд хамрагдсан. Энэ хичээлийн жилээс ХХААХҮЯ, ИНЕГ, АШУҮИС зэрэг байгууллагууд хажуудаа цэцэрлэг байгуулж, 275 хүүхэд хамрагдах боломжтой болж байгаа. Улаанбаатар хотод шинээр 8 цэцэрлэг байгуулагдаж, хүүхдүүдээ авна.

Цэцэрлэгийн багш, ажилчид үзлэг шинжилгээнд заавал өгөх ёстой. Одоо багш, ажилчдын 78 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна.  Сайдын баталсан түр журмын дагуу халуурсан, ханиадтай хүүхдийг цэцэрлэгт авахгүй. Тиймээс иргэд улирлын томуугаас хүүхдээ сэргийлж, дархлааг нь нэмэхэд анхаараарай. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гар угаах орчин нөхцөл чухал. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдүүдийн гар угаах орчин нөхцөл маш сайн хангагдсан байгаа хэмээлээ.  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх