Завханы Улиастай хот усанд автахад ойрхон байна

  • 0
  • 590
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Завхан аймгийн Улиастай хот олон уулын дунд байршилтай, хавар цас хайлахад уулын ам, жалга бүрээс хаврын шар усны үер бууж айлууд усанд автсаар удаж байна. Хотын дундуур урсаж өнгөрдөг Богд, Чигэстэй 2 голын халиар айлуудын хашаан дундуур урссаар, олон айл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ жил ч ялгаагүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна. Одоогоор уулын цас бүрэн арилж дуусаагүй, дулаарах тусам шар усны үерт Улиастай хот автахад тун ойрхон болжээ. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнгөрсөн жил Улиастай сумын Жинст, Өлзийт, Чигэстэй, Жаргалант багуудын 158 айл, ногооны талбай, зоориуд үерт автахад үерийн далан босгоно гэж ярьж байсан ч ажил хэрэг болгоогүй байсаар, иргэд гомдол гаргасаар л байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх