Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр Urug.mn сайтын ярилцлагад орох үеэрээ "Сэтгүүлч Э.Дөлгөөнийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая сэтгүүлч Э.Дөлгөөн өөрийн цахим хуудастаа "Хорлогдох вий гэсэн болгоомжлол хүмүүс их хэлж байна. Х.Баттулгын хууль бус баримтуудыг сэтгүүлч мэргэжлийнхээ хүрээнд, таны мэдэх эрхийг хүндэтгэж мэдээлсэн биш АМЬ НАСАНД заналхийлэл тулж иржээ гэдгийг сая ухаглав.
Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-д бичигдсэнээр " 1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;" гэснээр эрхээ эдэлье. Намайг ч бас хуулийн хамгаалалтанд авахыг ЦЕГ-аас хүсч байна" гэлээ.