Хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь эрсдэлтэй шийдвэр мөн

  • 0
  • 141
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь эрсдэлтэй шийдвэр мөн

 

Өнгөрсөн онд буюу 2019 оны туршид ам.долларын ханш нийт 3.4%-иар өсчээ. Оны эхэнд 2,643 төгрөг байсан ам.долларын ханш оны эцэст буюу 12-р сарын 31-ны өдөр 2,734 төгрөг болж нийт 91 төгрөгөөр нэмэгдсэн байна. 1-ээс 5 сарын хооронд ханш 2630-2640 төгрөгийн хооронд тогтвортой байсан бол зуны улирлыг дагаж худалдан авалт нэмэгдэж, 2660 төгрөгт хүрчээ. Гэхдээ ханшийн хэлбэлзэл өнгөрсөн оны 10 сараас эрчимжсэн байна.

 

Ханш ийнхүү өөрчлөгдөхөд баттай бус мэдээлэл голлох үүргийг гүйцэтгэжээ. Угтаа бол ханшийг тогтоодог хамгийн чухал хүчин зүйл нь эрэлт нийлүүлэлтийн зөрүү болон иргэдийн хүлээлт байдаг. Энгийнээр хэлвэл, Монгол Улс руу орж ирж байгаа "ногоон”-ы хэмжээ болон гарч байгаа мөнгөний хэмжээний зөрүү гэсэн үг. Монголчууд бид өөрсдөө юм үйлдвэрлэхгүй, гэтэл гадагшаа зарж байгаа цөөхөн хэдэн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, ноолуурын үнэ бага бол манайх руу мөнгө орж ирэх нь дагаад багасна. Нөгөө талаас бид юм зарахгүй, гадаадаас хөрөнгө татаж чадахгүй байлаа ч гэсэн өөрсдийн хэрэгцээг хангахын тулд гадаадаас хүнс болон бусад эд зүйлсээ авсаар л байна.

 

Гадаад руу гарч байгаа болон Монгол руу орж байгаа мөнгөний зөрүүг төлбөрийн тэнцэл гэдэг зүйлээр хэмждэг. Хэрэв манайх руу орох мөнгөний хэмжээ илүү бол төлбөрийн тэнцэл ашигтай гэнэ. Төлбөрийн тэнцэл 2019 оны 11-р сард 162 сая ам.долларын ашигтай гарчээ. Тэгвэл манай улсын долларын орох урсгал нь гарахаас илүү байгаа үед, тэр дундаа валютын нөөц түүхэн дээд түвшинд буюу 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байтал ханш яагаад өсөөд байна вэ?

 

Хариулт нь их энгийн. Бид өөрсдөө бодит шаардлага байхгүй үед доллар ихээр худалдаж авч байна. Төгрөгийн хадгаламжаа долларын хадгаламж руу хөрвүүлж, өөрсдийн мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж байна. Гол шалтгаан нь ердөө л зарим нэг мэдээлэл дутуу, дээр нь хариуцлагагүй этгээдүүдийн "...Монгол Улс саарал жагсаалтад орвол зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалтбагасна,дагаадхудалдаанд хүндрэл учирна.”гэх мэдэмхийрэл.Гэтэл яг үнэнийг хэлэхэд ханш сулрах бодит нөхцөл бүрдсэн үү гэвэл үгүй. Саяхан зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг манайулсынүнэлгээг хийсэн бол Мүүдиз жил бүр хийдэг улс орны тайлангаачгаргасан. Эдгээрт саарал жагсаалтын талаар ганц үг, агуулга багтаагүй байна.Өөрөөр хэлвэл, зээлжих зэрэглэл тогтоогчид манай улсыг сааралд орсноор хөрөнгө оруулалтньбагасна гэж харахгүй байгаа аж.Ер ньхэн нэгний санаатай болон санамсаргүй хэлсэн үгэнд итгэж төгрөгийнбүххадгаламжаа ам.долларруу шилжүүлэх нь буруу шийдвэр юм. Угаас ам.долларын хадгаламжийн хүү төгрөгийнхөөс бага ба ханшийн өсөлт буюу 3.4%-ийг нэмсэн ч өгөөж нь 5% дутуу байна.

 

Ханш нь мэдээллээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг маш мэдрэг зүйл. Гэтэл мэдээллийгбүх шатандааямар ч хариуцлагагүйгээртүгээснээр улс орны эдийн засагт төдийгүйиргэдийнахуй амьдралд хэрхэннөлөөлж байгаагхэн ч анзаарахгүйбайна.Дээр нь иргэдийн дийлэнх хэсэг нь эдийн засгийн болон санхүүгийн ойлголт дутмаг байгаагийн улмаасаливаамэдээллийгнягталжшалгахгүйгээршийдвэр гаргасаар байна.Тийм ч учраас санхүүгийн луйврын хэмжээжил ирэх бүртөссөөр байгаа юм. Нөгөө талаас ханш өсөх бодит шалтгаан байхгүй байхадхэн нэгнийхэлсэнд итгэж төгрөгийн хадгаламжаа гэнэт долларруу хөрвүүлж байгаа нь валютын богино хугацааны дутагдалд хүргэж байна. Ийм үед ханш өсөхөөс өөр аргагүй. Манайх шиг мөнгөний урсгалньчөлөөтэй, жижиг эдийн засагт ам.долларын богино хугацааны дутагдалд хүрэхэд амархан. Тухайлбал, зах зээл дээр арилжаалагдаж буй валютын 20 орчим хувь нь бэлнээр хийгдэж байдаг. Үлдсэн нь дансаар. Гэтэл иргэд ханш өсөх сургаар гэнэт валют солиод эхэлж байна. Зах дээр байгаа бэлэн долларын хэмжээ хязгаартай байхад гэнэтийн эрэлт нь ханшийг өрдөхөөс өөр яах билээ.

 

Үнэнийг хэлэхэд, ханшийн энэ өсөлтөд иргэдийн дийлэнх нь алдаж байгаагаа, цаашлаад ханшийг улам хөөрөгдөж байгаагаа ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр, алдаж байгаа томоохон хэсэг байхад хожиж байгаа цөөхөн хэсэг нөхдүүд байгаа ньчүнэн. Ялангуяа ханш өснө гэсэн хийсвэр төсөөллөөр доллар гэнэт авч эхлэхэд зах зээл дээр бодит мэдээлэлтэй байгаа, мэдээллийн давуу байдалтай тэр хэсэгхүмүүсолдсон боломжийг ашиглалгүй л яахав. Тэд харин ч энэ өсөлтийг олзуурхаж, удаан үргэлжлүүлэхийг хүсчтаарна.

 

Тэгэхлээр,зах дээр долларын ханш өсөөд байгаад асуудлын гол нь биш, харинтөгрөгт итгэх манай иргэдийн итгэл суларсаар байгаа нь маш аюултай дүр зургийг бий болгож байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь цээжээ дэлдэж, элдэв сүртэй зүйл ярихын нэрогтоосбиш юм. Эх оронч хүн гэдэг ньэнэ тохиолдолдтөгрөгөө ариг гамтай хэрэглэж, Монголдоо доллар ашиглахгүй байхын нэр юмгэж хэлмээр байна.

 

Өмнөд Азийн Камбож Улсын жишээн дээр ярихад, иргэд нь үндсэндээ бол ам.долларыг өөрийн мөнгөн тэмдэгт байдлаар ашигладаг болсон байна. 1 ам.доллар нь үндэсний мөнгөн тэмдэгт 4000 риалтай тэнцдэг. Гэхдээ тэнд хүнсний дэлгүүрт юм авах үед барааны үнийг ам.доллараар тавьж, таксины жолооч төлбөрөө доллараар авч байна. Риал нь үндсэндээ задгай мөнгөний оронд л ашиглагдах болж. Бүхэл мөнгө нь ам.доллар, харин задгай мөнгө хариулах бол центийн оронд риалыг өгнө. Өөр нэг орны жишээ бол Зимбабве. Тус улсад ханш, өр, инфляцийн давхар хямрал нүүрлээд байгаа ба үндэсний мөнгөнөөс гадна БНХАУ-ын юанийг ашиглахыг зөвшөөрч, илүү их ашиглаж байна.

 

Эцэст ньам.доллартай харьцах ханшаар төгрөгийн ханшийг тодорхойлох боломжгүй. Сагсан дахь бусад валюттай харьцах төгрөгийн ханшийн өөрчлөлтийн хувьд юань 8 төгрөг, евро 38 төгрөг, рубль 6 төгрөгөөр тус тус чангарчээ. Нөгөө талаас ам.долларын урсгал АНУ-руу буцаж чиглэж буй энэ үед дан Монгол Улсгэлтгүй дэлхийн бусад улсуудад ч ам.долларын ханш чангарч байгааг санах хэрэгтэй.

 

 

Н.Баттүшиг


 
Times.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх