ХУРАЛ, ФОРУМ ХИЙЖ УХААНТАЙ ЯРЬСАН ГАРУУД ХУДЛАА "БҮЛТРЭХ"-ЭЭ БОЛИОЧ, ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ, ИРГЭДИЙН АМЖИРГАА ГАЗАРТ БАЙНА

  • 0
  • 874
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хуульч О.Алтангэрэл өөрийн цахим хуудсандаа үнийн өсөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нэг л их хурал, форум хийж ухаантай ярьсан гарууд баахан зураг оруулж, худлаа "бүлтрэх"-ээ больчихооч
Юмны үнэ тэнгэрт, иргэдийн амьжиргаа газарт байна.
 
Доллар, бензин 3000 давлаа. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдлээ. Өдрөөс өдөрт ядуурч байгаа иргэдийн бараан амьдралд наад гоё гялгар хурлууд чинь өчүүхэн ч гэрэл тусгахгүй.
 
Дээрээс нь Монгол банкны захирал нэртэй мануухай иргэд ланд 300 худалдаж аваад доллар өсгөлөө гэж доромжилж байна. Хот хөдөөгөөр дүүрэн бэлчиж байгаа ланд 200-г яг адилхан үнээр 2008 оноос хойш олон мянгаар нь авсан, гэтэл хил тээвэр нь асуудалтай байгаагаас цөөхөн орж ирж байгаа 300-аас болж доллар өссөн юм гэнэ, яадаг цайчихсан худалч гэхээр ядарсан ард түмнээ ингэж доромжилдог байна.
 
Тэгснээ шинэ сэргэлтийн бодлого энээ тэрээ, нохой долоо. Элдэв бодлогосоод байх юмгүй ядаж л 5 жилийн өмнөх түвшинд хүргэчих. Даан ч та нарын шуналыг давж өөдлөх эгэл ардын амьдрал энэ улсад байхгүй л дээ." гэжээ. 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх