Чингисийн Ү эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хүн тээж явна

  • 0
  • 181
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Чингис хааны үр удам, Y хромосомын талаар барууны хэвлэлүүд XXI зууны эхээр нилээд шуугисан. Sunday Star Times сэтгүүлийн 2004 оны 6 сарын 20-ны дугаар, Kitchener-Waterloo Record сэтгүүлийн 2004 оны 8 сарын 9-ний дугаарын 631 үгтэй нийтлэл, New York Times сэтгүүлийн 2004 оны 6 сарын 13-ны 1172 үгтэй нийтлэлүүд, Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын “Adam`s Curse” номоос иш татъя.

Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчүүдтэй холбоотой байсны нөлөөгөөр өнөөдөр түүний Y эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хүн тээж явна. Эдгээр хүмүүс зөвхөн Ази тивд төдийгүй дэлхийн олон оронд байх боломжтой. Энэхүү Y хромосом нь эцгээс хүүд уламжлагддаг бөгөөд Ази тивийн янз бүрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хүмүүсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хүн амын 8 хувь нь ийм Y хромосомтой байгааг илрүүллээ. Чингис болон түүний цэргүүд нь замдаа таарсан эмэгтэйчүүдтэй cекcийн өргөн холбоо тогтоодог байж.” хэмээн бичжээ.

Генетикч Брайан Сайкес “Чингис хаан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн амжилттай, Альфа эр хүн юм” хэмээн дүгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний энэхүү үсгээр англи хэл дээр нэг дүгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг.) Чингисийн ген нь супер -Y төрөлд хамаарна,.. хэмээн тэр үзэж байна.

Cайкес үүний өмнө хэвлүүлсэн номондоо “ Дэлхийн хүмүүс Төв Азийн гаралтай 7 эмэгтэйгээс анх үүсчээ ” гэж дүгнэсэн юм. Тэрээр Чингис хаан албан ёсны 4 хүүтэй бөгөөд тэд нь эцгийнхээ бодлогыг уламжилж эзэнт улсаа өргөжүүлэхийг чармайж байжээ. Түүний хоёр ач хүү нь Монголын нутгийг Унгар, Польш хүртэл тэлж, Хятадын эзэн хааны гэр бүлийг үндэслэхэд хүртэл оролцсон юм. Өдгөө Ази тивийн иргэдтэй Канад, Америк, Англи, Австраличууд гэх мэт олон орны хүмүүс гэр бүл болохыг онцгойлон сонирхдог болжээ. Магадгүй 100 жилийн дараа, 2104 онд хүн амын дотор супер-Y хромосомтой эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин улам ч ихсэх биз.

Түүнчлэн хүмүүст ДНК-ийн шинжилгээ хийж, генийн санд бүртгэх үйл ажиллагааг хууль эрх зүй, боловсрол, генеалоги зэрэг олон салбарт зөвшөөрөх байх. Магадгүй, Улаанбаатарт ийм Y хромосомтой эрчүүдийн 7 хоногийн баяр ч зохиох биз,.. Нэг бэрхшээлтэй тал нь гэвэл Чингис хааны байлдаанч, хүчирхийлэгч зан араншин хүмүүсийн генээр дамжин удамших явдал юм,..гэжээ.

Чингис хааны удам угсааны 16 сая эрэгтэй хүүхэд бий бөгөөд тэд нар өнөөдөр амьд, Чингисийн Y хромосомыг тээж яваа хэмээн генетикч баталж байна. Тэрбээр цааш нь бичихдээ “ Чингисийг 65-тай нас барах үед эзэнт улс нь Өмнөд Хятадын тэнгисээс Персийн булан хүртэл үргэлжилж байв. Түүний хууль ёсны 4 хүү, 2 ач нь мөн л cеkc ажиллагаа хийж байлаа.

Хубилай хаан нь Өмнөд Хятадыг хяналтандаа авч Хятад хаадын Юань ургийг бий болгожээ.” хэмээн онцлон дурджээ. Дэлхийд алдартай Оксфордын их сургуулийн хүний генетикийн профессор Брайан Сайкс, түүний багийн энэ мэт гаргалгаа нь бүгд шинжлэх ухааны нотолгоо. Монголын эрдэмтэд хүний генетик гэхээр цаашаа харчихдаг байсан хэцүү цаг ард хоцорлоо.

Одоо наашаа хар. Эдүгээ ХҮНИЙ ГЕНЕТИК их чухал болоод байна. Барууны судлаачид Чингис хаан бол жинхэнэ СУПЕР ЭР, АЛЬФА ЭР ХҮН байсан гэжээ. Чингис хааныг МЯНГАНЫ ХҮН–ээр тодруулахад энэ супер эр, альфа эр хүн гэх шалгуур үзүүлэлт хүчтэй нөлөөлсөн биз. Оюуны өндөр чадамж, cекcийн чалх хоёрын холбоосыг судалсан эрдэмтэд энэ хоёрын хооронд ЭЕРЭГ корреляци хамаарал байгааг илрүүлжээ.

Гэхдээ бас сонин. Аугаа суут буюу IQ > 200 хүн нэг бол бараг үргүй, эсвэл бүр хэтэрхий, бараг нэг ойртоод л үр тогтоодог, гэхдээ голдуу ХҮҮ өгдөг онцгой чадвартай байсан гэнэ. Энэ бол хэвийн бус шинж . Чингис хааны хөвгүүд ааваасаа юунд дор оров гэж , араас нь ач нар нь залгана. Тэд бас л хэвийн бус байж таараа. Ингэж Y хромосом дэлхий даяар тархжээ.

Хүн төрөлхтөний түүхэнд өөрийнхөө оюуны төрөлхийн өндөр чадвар IQ -гээ ажил бүтээлээрээ нотолсон 100 эрхмийн нэрийг тодруулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанууд бий. Тэдгээр судалгаагаар тодорсон 100 эрхмийн нэрийн эхний 40-д Чингис хааныг оруулжээ. Чингис хааны оюуны цараа наанадаж IQ =204 байгааг 2003 онд Монгол Улсын Оюуны Чадварын IQ төвөөс зарласан.

XXI зуун гарсаар хүний генетикийн ухааны шинэ ололт амжилтыг ашиглах тухайд барууныхан нилээд идэвхи гаргах боллоо. Жишээ нь,. тэндхийн охид хүүхнүүдийн дунд Чингисийн Y хромосомтой АЗИ гаралтай ЭР–ийг хайж, эхнэр нь болох хөдөлгөөн үүсжээ. Эрчүүд нь бас цусны шинжилгээнд орсноос хэд гуравт нь Y хромосом илэрчээ.

Тийм нөхдөөс зарим нь Би Чингис хааны Y хромосомтой хүн юм,.. МОНГОЛД очъё,.. Чингис хааныхаа унасан газар дээр хөрвөөж, угаасан уснаас нь амсмаар байна,.. гэж АНУ –д суугаа манай элчин сайдыг шахамдуулсан удаатай. 2002 онд Английн профессор Ричард Лүнн, Финландын профессор Тату Ванханен нарын IQ ба үндэстэний баялаг гэсэн чансаатай бүтээл гарав.

Адам Смитийн ҮНДЭСТЭНИЙ БАЯЛАГ бүтээл бий. А.Смит аж үйлдвэржилт – таваарыг үндэстэний баялаг гэсэн бол Р. Лүнн нар IQ – г үндэстэний баялаг гэж байна. Эдийн засаг нь ОЮУНЫ ЗАСАГ болж байна гэсэн үг. Оюун ухаан -IQ хаа сайгүй үнэд орлоо. Р.Лүнн гуай 2006 онд Оюун ухаан дахь арьсны ялгаа: Эволюцийн анализ бүтээлээ хэвлүүлж ихээхэн шуугиан тарьсан.

Эрдэмт судлаачид шуугина гэдэг яав ч муу биш. Нэр дурдан буй нэрт профессоруудын эдгээр болон бусад олон бүтээлд Зүүн хойт АЗИ, түүний дотор монгол үндэстэний IQ -н үнэлгээ тун дээгүүр байгаа юм. Дэлхийн хүмүүс Төв Азиас гаралтай 7 эмэгтэйгээс үүсэлтэй гэдэг үндэслэлийг мөшгөе. Хүн анх зүүн Африкт үүссэн гэдэг нь бараг батлагджээ.

Тэгээд зүүн хойшоо нүүж. Нүүхдээ хоёр салж, нэг нь баруун хойшоо, европруу чиглэж, нөгөөх нь зүүн хойшоо яг төв азируу ирсэн. Африкаас анх нүүсэн хүний тархи одоогийн хүнийхээс хавьгүй жижигхэн байж. Гэтэл монголчуудын тархи орчин үеийн хүн төрөлхтөний дотроо хамгийн том нь.

Эндээс ХҮН гэх төрөл анх африкийн Родези хавьд үүссэн бол харин орчин үеийн УХААНТ ХҮН ( Homo sapiens sapiens буюу тархи томтой эрдэм оюунт хүмүүн ) гэхээр төв Ази – МОНГОЛ хавийн нутаг гэх логик үндэслэл гардаг. Энэ үндэслэлийн ард хүний тархины хэмжээг олон мянган жилээр тооцсон материал байгаа болно.

Гэхдээ энэ үндэслэл нь ухаант хүн ганцхан төв ази-говьд үүссэн гэсэн үг хараахан биш. Бас Европыг чиглэсэн нүүдэл, африкт үлдсэн хүмүүсийн тархи томорсон байх магадлалтай. Гол нь тархи томорсон үзэгдэл. Төв Азийн, тэр тусмаа манай говь талын сэрүүн бүс, цаг агаар, орчны төлөв нь хүний тархи томрох маш тохирсон нөхцөл мөн болохыг эрдэмтэд (М.Ф.Нестурх, Г.Ф.Осборн,..гэхчлэн ) тогтоожээ.

Өмнө дурдсанчлан,.. зүүн хойт Ази, монголын нутагт хамгийн том тархитай бөгөөд хамгийн өндөр IQ-тэй үндэстэнүүд байгааг анхаарвал,..манай говь тал бол яахын аргагүй ОЮУН ТАРХИНЫ ӨЛГИЙ мөн болой. Монголчууд Та бид дэлхийн хамгийн том ТАРХИ, хамгийн өндөр IQ–г төрүүлэн бойжуулсан ЭХ БУЛАГ дээр аж төрж байна. МОНГОЛЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ.

Хромосом дотор организмын удамшин өвлөгдөх шинж чанарыг тээгч ДНХ (дезрибонуклейны хүчил) агуулагддаг. Ингэхлээр Чингисийн супер Y хромосом гэдэг нь Тэмүүжингээс аль өмнө байж, магадгүй Чингисийн үед идэвхжиж, мутацид орж, шинэ өвөрмөц чанартай болсон, тэгээд ДНХ дотор нь батжин суурьшиж , улмаар хойч үед нь удамшиж буй тийм онцгой шинж бүхий хромосом байх.

Тийм хүчирхэг генийн нөлөөгөөр оргилж буцалдаг ПАССИОНАР чанар (Үндэстэн дотор хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ зөв гэдэгт итгэсэн, мөрөөдлөө биелүүлэхэд өөрийгөө золиослоход бэлэн хэсэг хүмүүс байдаг. Ийм хүмүүс хувийн аз жаргал, амьдралаас илүү үнэт зүйлээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Ийм хүмүүсийг би пассионар гэж нэрлэв ( Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномын орчуулснаар) бүрэлдэнэ.

Ийнхүү Гумилевийн үндэслэсэн монголчуудын пассионар чанар хэмээх нь генийн үндэстэй болов. Гумилев гуайн амьд сэрүүн байх үед монгол үндэстэний тархины хэмжээ, оюуны цараа IQ, Чингисийн Y хромосом болон бусад генетикийн ухааны баримтууд тодроогүй байсан. Тэгэхлээр, Лев Гумилев пассионар чанараа сансар огторгуйн энергийн багцтай холбохоос өөр аргагүйд хүрнэ.

Тэр нь шинжлэх ухааны үндэслэл багатай, хөөрүү сэтгэлийн хийсвэр гаргалгаа мэт болно. Харин монголчуудын хувьд ПАССИОНАР үзэгдэл байсан нь баримт юм. Одоо Лев Гумилевийн пассионар онолыг монгол эрчүүдийн хромосомд тулгуурлан шинжлэх ухаанчаар батлах боломж үүсэв.

Монголын нууц товчоонд Тэмүүжингийн угшил Бөртэ чинуас эхэлдэг. Цаашлаад Лу Алтантовчд өгүүлснээр “…үнэн худлыг ялган засаглагч, сайн аашт, өнгө сайт Маха Самади хаан “-д хүрдэг. Ямар ч байсан удам сайт. УДАМ, удам,.. энэ маш чухал. Түүнээс чинагш дурандвал, тэртээ алсад СҮМЭР-ийн соёл иргэншил сүүмэлзэнэ,… үүнийг хөөвөл мөн ч их юм байгаадаа, …тэр их юманд сэтгэж л хүрнэ…

Энэ бол сэтгэдэг, бясалгадаг түүхчийн хийх ажил. Сэтгэгч Пьер де Шарден “…хүн говиос үүдэлтэй..” гэсэн бол Айвор Монтагью “…Монголын түүхэн нутаг нь үндэстнүүдийн эх хэвлий…” гэжээ. Ч.Эрдэнэ “…европын соёл нь бүхэлдээ Грекээс угшилтай..” гэж 20 гаруй жилийн өмнө өмнө бичиж байв, сэтгэн бясалгасаар, ухан уудалсаар сүүлийн үед “..

Өвөг монгол метафизик ба эртний грекийн шинжлэх ухаан нэг угшилтай байж магад сонин сэжмүүд байх бөгөөд цаашид нарийвчлан судлах ёстой. Жишээ нь,зөн билиг, зохирлын ухаанаас эхлээд мал аж ахуй, нум агсахуй,нүүх суухын эрдэм хүртэл салаа салбаруудыг ивээн хариуцсан грек-ромын нэн алдарт Аполло бурхан угтаа

Бөртэ Чинуа-аас угшилтай гэх язгуур домогтой бөгөөд үнэхээр Зеус-Хасын үр зөвхөн Монгол Алтай, Хангайн уул хадны сийлбэр дурсгалуудад үй олноор цогцлон хадгалагджээ…” хэмээх дүгнэлтэд хүрсэн байх аж. Түүхэн Монгол нутаг бол их замын эхэн,их аяны өлгий, соёл иргэншлийн хэвлий байх магадлал эндээс тодрон байх мэт.

Пассионар хүмүүс монголд XX зуунд мэр сэр байсаан,.. харамсалтай нь цаг үе нь хүлээн аваагүй юм. Одоо цаг сайхан боллоо. Монголын оюуны элит нар бол ПАССИОНАР хүмүүс мөн юм. Асуулт гарна, .. тэд заавал Чингисийн Y хромосомтой байх албатай юу ?. хариулт . Албагүй.

Тэдний цусыг шинжлэхэд Y хромосом гарвал сайн юм, гарахгүй бол муу биш. ( Монголын АЛТАН УРАГ-т Y хромосом байх нь гарцаагүй, алтан ураг биш бол АНУ –руу цусаа илгээгээд шинжилгээнийхээ хариуг авчихаж бас болно,..тийм үйлчилгээ бий ) .

Таны Y хромосомтой эсэхийг гаднаас нь мэдэхэд тус болж магад нэг шалгуур хэлье,.. хэрвээ Та МӨНХ ТЭНГЭР–г дээдэлдэг бол Y хромосомтой байх магадлал тун өндөр, харин ямар нэг ШАШИН шүтдэг бол тийм биш,.. учир гэвээс, IQ нь дунджаас доогуур буюу сулавтар хүмүүс шашин шүтдэг юм.

Тэнгэр үзэлтэй ( үзэл, шүтлэг хоёр тэнгэр газар мэт ялгаатай шүү ) хүмүүс Мөнх тэнгэрийн хүчин дор их суу залийн ивээлээр хэмээн өөрийгөө хурцлан урагш тэмүүлнэ. Шашин шүтдэг сул хүмүүс БУРХАН бүгдийг мэдэж шийднэ гээд өрөөл нэгэнд итгэж, өөрийгөө ламд даатгаж, арагшаа сууна. Ялдамд, өндөр IQ-тэй зарим цөөн хүн ШАШИН шүтдэг ( маш гүн) мэт харагдах нь мөн чанартаа тэд шашныг шүтдэг хэрэг биш юм. Тэд бол томилгоот албаны АЖИЛ хийж буй “ жүжигчин “ хүмүүс,.. жишээ нь, Занабазар, Данзанжамц,.. гэхчлэн. Албаны ажил гэдэгт олон түмнийг тайвшруулан “мансууруулах “- ыг ойлгоно.

14–р далай лам хэмээгдэх Данзанжамц гуайн сүүлийн үеийн бүтээлүүдийг шүүхэд тэрээр шашин шүтэгч биш болох нь тодорхой болдог. Тэрээр байнга суралцдаг нэгэн болой. Асуулт: Пассонар хүмүүс заавал өндөр IQ -тэй байх албатай юу ? Хариулт нь: Албагүй. Гэхдээ Y хромосом, өндөр IQ, пассионар чанар нэг хүн дээр гурвуулаа байх аваас тэр хамгийн сайн. Энд ер нь IQ доогуур хүмүүс пассионар чанар багатай байдгийг хэлэх нь зүй. Монголын оюуны элит болох пассионар хүмүүсийг аль болох олноор төрүүлэх, бас буй болгох нь чухал байна. Төрүүлэх гэхээр удам угшил гээд генетикрүү орчихно. Бидний монголчууд бас ч гэж ардын ухааны хүрээндээ гени–угшилыг гайгуй ашигласаар өдий хүрсэн.

Мэдээж, 100 жил алдсан л даа,.. гэхдээ эх БУЛАГ нь эрүүл цэвэр болохоор засаж болох байх. Хичээх л хэрэгтэй дээ. Харин пассионарчуудыг буй болгох, бүрдүүлэх тухайд ярих аваас боловсролтой зууралдахад хүрнэ. Үүнийг боловсролын багц хуулиудаар чиглүүлж, алдаагаа яаралтай засах ёстой. Хэрэвзээ, ингэж чадахгүй бол боловсролын реформ, шинэ хууль гэж ярих нь илүү ажил. Монголын оюуны элит пассионар хүмүүс нь цаанаасаа генетик угшилтай болох нь тодорхой байна. Гэхдээ бодож засах олиггүй МУУ чанар бидэнд бас нилээдгүй байх аж,.. жишээ нь, би вээр тун ухаалаг гэгддэг гурван хүнтэй албаар уулзаж, Та бол Чингисийн супер Y хромосомтой пассионар хүн мөн байнаа гэхээр нүд нь гялалзаад, инээгээд байх,..

тэгсэн атлаа Ийм пассионар залуус бас олон болж байна шүү,.. гэхээр цаашаа харчих юм. Зөвхөн БИ, надаас өөр өөдтэй хүн монголд байх ёсгүй гэсэн ӨЧҮҮХЭН БОДОЛ. Өчүүхэн бодолтон бол пассонар ч биш, түүнд Y хромосом ч байхгүй л дээ. Эрхэм таны цусан дотор Чингисийн Y хромосом байх нэг хэрэг, Та пассионар чанартай байх бас өөр хэрэг, энэ хоёр хамт бол нэн сайн. Та монгол улсын иргэн, эр хүйстэй бол өөрийгөө Чингисийн Y хромосомтой гээд бодчиход юуны буруутай гэж,.. тийм эрийг жинхэнэ МОНГОЛ ЭР ХҮН хэмээе. ТА бол Сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрладаг,.. Халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулсан Монгол эр хүн шүү. Чингисийн Y хромосомыг тээж буй пассионар монгол эрчүүдийн яруу алдар БАДАРТУГАЙ.

Алтан Ураг Ц.Дэмбэрэл (Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, МУГБ)

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх