Дэлхийн нефтийн нөөцийн 25 хувийг эзэмшдэг Саудын Араб нефтийн худалдаагаа Хятадтай юаниар хийхээр тохиролцсон. Гэтэл яг үүнтэй давхцаад долларын ханшны индекс 0.5 хувиар унав. Мөн еврогийн индекс 0.1-ээр, фаунд 0.2-оор унав.
ОПЕК-ийн улсууд нефтийн худалдааг доллараар хийхээс татгалзаж эхэлвэл долларын хадгаламжтай хүмүүс эрсдэлд орж болзошгүй нөхцөл байдал бий болж байна.
Ямартай ч Украйн дахь Оросын цэргийн ажиллагаа дэлхийн улс төр, эдийн засгийг орвонгоор нь өөрчилж байна. Украйн Оросын хямралыг судлаачид геополетикийн дайн ч гэж дүгнэж байсан. Ер нь бол сүүлийн үед улс орнуудын гаргаж байгаа шийдвэр судлаачдын дүгнэлтийг улам бүр батлаад байх шиг байна. Цаашдаа их зүйл өөрчлөгднө. Энэ дайн Орос-Украйны дайн биш, харин Орос-НАТО-гийн дайн аж.