Саудын Араб газрын тосны төлбөрийг юаниар хийх хэлэлцээ хийж байна

  • 0
  • 159
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Саудын Араб Хятадад газрын тосоо юаниар борлуулахаар Бээжинтэй хэлэлцээ хийж байгаа тухай “The Wall Street Journal” мэдээллээ.  Энэ асуудал зургаан жилийн турш яригдаж, энэ жилээс ажил хэрэг болох шатандаа орсон талаар уг сэтгүүлд онцолсон байна. 

Саудын Араб  АНУ Ирантай хийж буй цөмийн хэлэлцээ болон Йеменд явуулж буй ажиллагаанд нь  сэтгэл хангалуун бус байгаа аж.

Харин Хятад улс Саудын Арабын газрын тосны нийт экспортын 25 хувийг худалдан авдаг байна. Дэлхийн газрын тосны зах зээл дээрх төлбөр тооцооны 80 хувийг ам.доллароор хийдэг. Эр Рияд ам.долларыг 1974 оноос хойш хэрэглэж байгаа бол Хятад улс 2018 оноос хойш газрын тосыг юаниар худалдан авах тухай гэрээ хийх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх