Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг дэмжихээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ

  • 0
  • 148
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ХХААХҮ-ийн сайд энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн тухайгаа тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байна. Энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсонжээ.

Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна. Засгийн газар хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хараат байдлыг хязгаарлах чиглэл рүү эргэлтийн хөрөнгөөр, үнийн зөрүүгээс үүссэн урамшууллын бодлогоор буюу үр тарианы урамшуулалтай ижил нөхцөлөөр хүнсний ногоочдыг дэмжих юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх