Б.Жаргалсайхан: Нэг нь эрх мэдлийн хувалз, нөгөөтөх нь эх оронч царайлсан олигархи

  • 0
  • 248
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ардчилсан нам хаврын улстөрөө эхлүүлж байна. Дотооддоо учраа олж чадахгүй хэдэн хавартай золгож буй тэд энэ удаа хэрхэх бол!. Сонгуулийн ялагдалын "гүн шок"-ноосоо гарч чадаагүй тэд хаврын хаварт намын дарга сонгоно. Гэвч жилээс жилд дарга нарын тоо нэмэгдсээр АН-чгүй, дарга ч үгүй, тив алгасч улстөр хүртэл хийж харагдах юм билээ. 

Ямартай ч энэ жил дахиад л АН-ын дарга тодроно. Одоогийн байдлаар АН-ын даргад нэр дэвшихээр Х.Баттулга, Ж.Батсуурь нэр хүсэлтээ өгчихөөд байна. Улстөр ажиглагчдын зүгээс АН-ыг хувааж, талцуулан булаацалдаж байгаа хүмүүс бол Х.Баттулга, С.Эрдэнэ гэж ярьдаг.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан С.Эрдэнэ, Х.Баттулга нарын талаар ийнхүү байр сууриа цахим хуудсандаа илэрхийлсэн байх юм.

Тэрбээр “Яагаад ч цагаатгах аргагүй ялгаагүй хоёр дээрэмчин. Хуварга, ламын орхимж нөмрүүлээд хуучин нүүрийг нь фотошопдсон ч цайрах аргагүй болсон гэмтнүүд. Ерөөсөө л хуулийн үнэнд баригдахгүйн тулд төрийн эрх мэдлийг нуувч болгож ашиглах зорилготой нэг нь эрх мэдлийн хувалз, нөгөөтөх нь эх оронч царайлсан олигархи.

Тэрнээс биш улс орноо хөгжүүлэх гээд л гэнэт ухаараад үнсэн товорго болсон намаа булаацалдаад байгаа юм биш шүү дээ. Энийг нь ойлгохгүй олон хүмүүс хоёр хуваагдчихсан талцаж өөр хоорондоо фейсбүүкээр хэрэлдэцгээгээд байгаа чинь худгийн ёроолоос хэзээ ч гарч чадахгүй мэлхийнүүд шиг харагдаж байна шүү!” гэжээ.

Б.Ирээдүй

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх