Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байгаа талаар УУХҮЯ-аас мэдээллээ

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээлэл танилцууллаа. Уг мэдээлэлд "Гуравдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нийт оны эхнээс 1,602.7 мян.тн нүүрс, авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 8.6 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 164,191 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,998 тн, АИ-92 автобензин 50,427 тн, АИ-95 автобензин 3,339 тн, ДТ 95,896 тн байгаа ба АИ-92 автобензиний 38, АИ-95 автобензиний 40 хоногийн, А-80 автобензиний 72, ДТ-ний 35 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,294 тн буюу АИ-92 болон АИ-95 автобензиний тус тус 32, ДТ-ний 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 337.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 128 мян.тн, АИ-95/98 автобензин 4.2 мян.тн, ДТ 165.9 мян.тн, онгоцны түлш 5.4 мян.тн, бусад 26.8 мян.тн байна" хэмээв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх