Цагаан хадаас Гашуунсухайт хүртэлх тээврийн зардал тонн тутам 250-350 юаниар өссөн тухай SXCoal мэдээллээ

  • 0
  • 137
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ОХУ-аас БНХАУ-д нүүрсний нийлүүлэлт буурснаар Монголоос авах эрэлт өсөж байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын зах зээлд Монголын коксжих нүүрсний үнэ өссөнөөр тээвэрлэлтийн зардал нэмэгджээ.

Цагаан хадаас Гашуунсухайт боомт хүртэлх тээврийн зардал гурав хоногийн дотор тонн тутам 250-350 юаниар нэмэгдэж, 1300 юань болсныг “SXCoal” мэдээллээ. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс тээвэрлэх зардал 1200-1300 юань болжээ. Хоёрдугаар сард Монголоос дунджаар нүүрс тээврийн 91 автомашин Ганцмод боомтоор гарсан байна. Үүнтэй харьцуулахад гуравдугаар сард өсөөд байна.

Гуравдугаар сарын таванд Ганцмод боомтоор нүүрс тээврийн 143 автомашин гарчээ. БНХАУ-ын хувьд нүүрсний нийлүүлэлтийн урсгалаа тасалдалгүй явуулахыг эрмэлзэж байгаа аж. Тиймээс цаашид боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн автомашины тоо өсөх төлөвтэй байна.

ОХУ-ын зарим банкнууд SWIFT төлбөр тооцооны системээс хасагдсанаар худалдаа хийж, төлбөр тооцоо хэрхэн хийх нь тодорхойгүй болоод байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх