ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ОХУ болон Украины асуудалтай холбоотойгоор газрын тосны үнийн өсөлт үргэлжилж, баррель нь 117 ам.доллар давлаа. Газрын тосны үнэ өсөж байгаагаас АНУ стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөөд байна.
Үүнээс гадна АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.6 сая баррелиар буурсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ.
Энэхүү нөхцөл байдлыг үр харгалзан OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болоод байна.
Брент төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар өсөж, 117 ам.доллар болсон байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 3.5 хувиар өсөж, 114 ам.доллар боллоо.