Хүмүүжилгүй хүүхдийг хэрхэн бий болгодог вэ?

  • 0
  • 168
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хүүхэд буруу зүйл хийсэн бол өмөөрч хамгаалан ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байх. 

Хүүхэд ойлгохдоо: Би хүссэн бүх зүйлээ хийж болно. Үргэлж миний зөв. 
Эцэг эх бодохдоо: Миний хүүхэд жаахан юм чинь, ухаантай юм чинь ойлгоно. Дахиж ингэхгүй. 

Хариуцлага үүрүүлнэ гээд зодож шийтгэхийг хэлээгүй.  Буруу зүйл хийсэн бол ГАНЦААРЧИЛЖ хүүхэдтэй уулзан ярилцах. Тэгэхээр ах, эгч, дүү, найз, хамаатан гээд хэний ч хажууд ярилцахгүй гэсэн үг. Мэдээж хүүхэд тань ойлгоосой гэж хүсэж байвал шүү дээ. 

Хариуцлага хүлээж асуудлыг шийдэхэд туслах. Жишээ: дүүгээсээ уучлалт гуй гэж хэлэхийн оронд дүү нь цохиулсан болохоор гунигтай байна. Тэгвэл яаж дүүдээ тусалж болох вэ? 

Бүх зүйлийг зөвшөөрөх. Уйлах үед нь шууд л хүүхдийн хүслийг биелүүлэх

Хүүхэд ойлгохдоо: хүн бүр миний хүслээр байх ёстой. 
Эцэг эх бодохдоо: миний хүүхдэд хэцүү байна. Өөрөө том болоод ойлгоно

Дураар нь байлгаж болохгүй гээд бүх зүйлийг хориглоно гэсэн үг биш

Үргэлж "үгүй" байдаг зүйлс ямар ч нөхцөлд "үгүй" хэвээрээ байх. Харин зарим тохиолдолд зөвшөөрдөг эсвэл хориглодог зүйлсийн нөхцөлийг тодорхой болгох.  Жишээ: чи чихэр идэж болохгүй биш чи чихрийг хоолны дараа идэж болно.  Хүүхдэд өөрийнх нь хүслээр байхгүй болохоор үнэхээр хэцүү байгаа. Тэр үед сэтгэл хөдлөлийг нь хүлээн зөвшөөрөх. Гэхдээ үйлдлийг биш. 

Олны анхаарал татаад байгаа охиноос болоод хүүхэдтэйгээ зөв харилцаж байгаа хүмүүсийг  "чи хүүхдээ ийм болгох гээд байна уу? хүүхдээ битгий өмөөрөөд бай" гээд итгэлийг нь бууруулах талтай. Нэг туйлаас нөгөө туйл руу шилжих нь ч бас тохиромжтой хүмүүжлийн арга барил биш. 

 〰Би өөрөө өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчдэд их зөвлөгөө өгдөг. Гэтэл тэр олон асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Тиймээс сошиал хаягаараа дамжуулан асран хамгаалагч нарт асуудлаас урьдчилан сэргийлэхэд нь туслах зорилготой.  Хүүхэдтэй өөрөөр хэрхэн харилцаж болох талаар онлайн сургалтыг маань сонирхоод үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор  https://forms.gle/gZwwhqrd5rZ5KTF36 

Нийтлэл маань таалагдсан бол баярлалаа гэж бичихээ мартуузай 

Сэтгэл зүйч Г.Хулан

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх