Намрын чуулганаар хэлэлцсэн ч баталж амжаагүй хуулийн төслүүд

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Ээлжит чуулган 50-аас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн.  Энэ удаагийн чуулганы хуралдаан 82 хоног хуралдаж, 87 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталсан гэдгийг албан мэдээндээ онцолжээ.  Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан гэдгийг хаалтын хуралдааны үеэр онцолсон.  Тэгвэл намрын чуулганы үеэр хэлэлцсэн ч баталж амжаагүй, буцсан хуулийн төслүүдийг онцолж байна.  
 
1.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
 
Төмөр замын тээврийн тухай хуульд 2012, 2015, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оржээ.  Тиймээс салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүссэн хэмээн  Б.Энх-Амгалан сайдын үед хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байдаг. ОХУ, БНХАУ, Латви, Молдав, Беларус, Эстон, БНСУ гэсэн 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг судалж, боловсруулсан гэдгийг анхандаа онцолсон.  Тэгвэл уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцсэн ч баталсангүй.  Хэлэлцүүлгийн явцад гишүүд Төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ”Монголын төмөр зам” гэсэн компаниа Улаанбаатар төмөр зам” шиг том компани болгох ёстой. Гэтэл бид ҮАБЗ-ийн шийдвэрээр төмөр зам барьдаг болсон. Нууцаар төмөр зам барьдаг улс манайхаас өөр байхгүй. ҮАБЗ бол зөвлөмж л гаргадаг.  Цаашид салбарын сайд нь  төмөр замын бодлогоо өөрөө гаргаж, хариуцлагатай байх ёстой” гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Энэ хуулийг нэлээн засах хэрэгтэй байна.  Суурь бүтцийн өмчлөлийн асуудлууд зөвхөн төрийн өмч байна гэжээ. Маш олон компаниуд төмөр зам дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хуучин стратегийн цахилгаан станцын нүүрс тээвэрлэдэг байсан үе аль хэдийнэ өнгөрсөн. Энд ААН-ийн тээвэрлэлт, гадаад дотоод тээвэрлэлт, нийтийн тээвэр явж байна. Тиймээс нээлттэй байдлаар харж хуулийг засах хэрэгтэй” хэмээсэн.  Ийнхүү хуулийн төслийг хойшлуулсан юм. 
 
2.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар 2019 оны тавдугаар сард  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Парламент хуулийн төслийг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүн цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш. Нөгөөтэйгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, УИХ-ын зарим гишүүн тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэсэн. Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар эсрэг байр суурьтай байсан ч  парламент буцаав. 
 
3.Боловсролын ерөнхий хууль
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар 2019 оны тавдугаар сард  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.  Парламент хуулийн төслийг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүн цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш. Нөгөөтэйгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, УИХ-ын зарим гишүүн тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэсэн. Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нар эсрэг байр суурьтай байсан ч  парламент буцаав. 
 
4.Хөдөлмөрийн тухай хууль
 
УИХ-ын намрын чуулганаар  Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч АН-ын зүгээс эсрэг байр, суурь илэрхийлсээр байв. Бүлгийн дарга Д.Ганбат Уг хуулийн төсөл өргөн барьсан эх хувилбараасаа 50-80 хувь өөрчлөгдсөн тул Засгийн газраас мэдээлэл авах шаардлага үүссэн” гэж тайлбарласан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл анх 1999 онд батлагдсан.  Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдолтой энэ хуулийн шинэчлэлд иргэн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, мэргэжилтнүүд их анхаарал хандуулж байсан нь тодорхой. Иргэдийн хөдөлмөрлөх, цалин хөлс авах, амрах, эрхээ хамгаалах гэх мэт өдөр тутмын харилцаанд зохицуулалт болох уг хуулийн шинэчлэлд МҮЭХ гол оролцоотой байгууллага байсан ч  хуулийн төслийн зарим заалтыг хүлээн авах боломжгүй, ажилтны эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. 
 
5.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
 
Манай улсад  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг судлаачид хэлсээр ирсэн.  Шүгэл үлээгчийг хуулиар хамгаалах тухай хүчтэй ярьж байсан  ч тэгсгээд намждаг.  Харин энэ удаа  хүний эрхийн хамгаалагч”-ийг тодорхойлон, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс хуулийн төслийг боловсруулж, парламент хэлэлцлээ. Төслийг боловсруулагчдын нэг  ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид Субъектив эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрх зүйгээр шийдэгдэж чадаж байна. Харин нийтийн, бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн зохицуулалт учир дутагдалтай байна. Ийм хүмүүсийн эрхийг хамгаалахад  энэ хууль чиглэгдэж, хүний эрхийн хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг чуулганы хуралдаанд онцолсон.  Хуулийн төсөл мөн л хойшлогдсон юм. 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх