Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч нар хайхрамжгүй байдлаасаа болж нэгнийхээ аминд хүрлээ

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 


Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд тус баазын жолооч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 07.00 цагийн алдад тус баазын жолооч 25 настай эрэгтэй Ц нь автобусны доор засварын ажил хийж байхад нь жолооч 40 настай Г нь Daewoo BS-106 маркийн /23-41 УБЧ/ улсын дугаартай автобусаар дайрч, амь насыг нь хохироосон байна.

Уг харамсалтай ослыг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ. 

Засвартай байсан автобусыг хөдөлгөж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн нь цэвэр хариуцлагын асуудал. Энэ мэт санамсар болгоомжгүйгээс болж гэдэг үйлдлийн цаана хэчнээс хүн амь насаараа хохирох нь айдас төрүүлж байна. Тиймээс уг асуудалд Нийслэлийн зорчигч тээврийн удирдлагууд анхаарал хандуулж, хэргийг нууцлах биш ил тодоор хариуцлагаа хүлээж, дахин ийм ноцтой осол гаргахгүй байхыг иргэдийн зүгээс анхааруулж байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх