СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ хүний аминд хүрсэн хоёр хэрэг гарлаа

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 

Сүүлийн үед архидалтаас үүдэлтэй хэд хэдэн хэрэг гарав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт "цээжиндээ хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг 10-р сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Улмаар хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 42 настай Б гэгч нь согтуурсан үедээ эрэгтэй, 26 настай Н гэгчийнг хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас оргон зайлсныг эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч З.Ядамсүрэн, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо нар шуурхай эрэн сурвалжлан олж тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 52 настай "М” гэгчийг, 26-43 насны эрэгтэй, эмэгтэй Х, А, Б, М нар нь согтуурсан үедээ бүлэглэн зодож гэмтэл учруулан амь насыг хохироож зугтаасан  байжээ. Хэргийг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Чинзориг нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Архидалт ахуйн хүрээнд хавтгайрч байгаад иргэд та бүхэн дор бүрнээ анзаарч, анхаарал сэрэмжтэй байж, архи, согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзаж, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж байна. 
http://www.zaluucom.mn/read/51c9h7c0g
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх