Х Богдын лагшин мэндэлсэн өдөр тохиож байна.

  • 0
  • 44
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр өнөөдөр буюу тавдугаар сарын 4-нд тохиож байна.

Х Богд 2015 онд төрсөн бөгөөд Төрийн соёрхолт математикч Ч.Алтаннарын ихэр хөвүүний нэг нь юм.

Ардчилал ялснаар монголчууд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй болсон билээ. Богд Жавзундамба хутагтын институцийг сэргээх бодлого 1990 оноос эхэлсэн байна. 1999 онд IX Богдыг Монголд анх залж иржээ. IX Богд тодорхой хугацаанд амьдарч байгаад улс төрийн нөхцөлөөс болж Монголоос явсан байдаг. Харин  2009 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдыг Монгол Улсдаа залж, 2010 онд Монгол Улсын иргэншил олгосон байна.  Түүнийг 2011 онд Монгол бурхан шашны тэргүүнээр өргөмжилсөн байна. Тэрээр 2012 онд нирваан дүрийг үзүүлжээ. Харин 2016 онд Дээрхийн гэгээн Далай лам Монголд зочлохдоо "Аравдугаар Богд Монголоос төрсөн" болохыг зарласан юм.

Богд гэдэг нь Будда гэсэн утга бүхий үг гэвэл Монголд Будда мэндэлсэн нь Монгол дэлхийн оюун санааны болон энх тайвны төв болох бошго ерөөл биелэлээ олж буйн илрэл.

Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм. Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн. Тодруулбал, Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн мэдэгдэж байв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх